Риз Уизерспун “Алдарын од”-оо цэвэрлэжээ

Риз Уизерспун “Алдарын од”-оо цэвэрлэжээ

Холливуудын нэрт жүжигчин Риз Уизерспун өнгөрсөн 2010 оны арванхоёрдугаар сарын 1-нд холливуудын гудамжинд “Алдарын од”-той болсон билээ.

 

 

Тэрбээр уг ёслолд хоёр хүүхдийнхээ хамтаар оролцсон юм.

 

Өдгөө 41 настай жүжигчин Риз найман жилийн дараа өөрийнхөө -Алдарын од” дээр очжээ.

 

Риз 12 сая дагагчтай инстаграм хуудсаараа уг үйл явдлыг шууд цацсан байна.  Тэрбээр “Алдарын од” дээрээ очихоос гадна цэвэрлэжээ.

 

“Энэ од бидэнд их чухал. Гэхдээ хүмүүс зүгээр л дээгүүр нь алхаад өнгөрдөг. Тиймээс би бага зэрэг тордох хэрэгтэй байх”  гэж жүжигчин хэлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ