Шерил: Манай гэр бүлийг салгахыг хүсдэг олон хүн бий

Шерил: Манай гэр бүлийг салгахыг хүсдэг олон хүн бий

Британийн нэрт дуучин Шерил “This Morning” сувагт ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

 

-Та амаржаад нэлээдгүй хугацаа өнгөрлөө?

 

-Тийм ээ. Одоо том залуу болсон.

 

-Үнэнийг хэлэхэд та төрсөн гэхэд гайхалтай сайхан харагдаж байна. Хурдан хугацаанд илүүдэл жингээсээ салсан нууцаасаа хуваалцаач?

 

-Шаргуу хөдөлмөр. /Инээв/

 

-Илүү дэлгэрэнгүй. Дэндүү гэмээр товчхон хариулт байна?

 

-Би хүүгээ төрүүлээд сарын дараагаас дасгал сургуулилт хийж эхэлсэн. Мөн зөвхөн хүнсэндээ эрүүл хүнс хэрэглэсэн. Хөдөлгөөн болон эрүүл хоололтыг хослуулсан. Төрөөд бага зэрэг жин нэмсэн. Илүүдэл жин намайг бага зэрэг түгшээж байсан. Яаж турна даа гээд л бодож байсан. Энэ талаараа дасгалжуулагчдаа хэлсэн. Харин тэр “Турахад арай эрт байна” гэж хэлсэн. Тиймээс төрөөд л сарын дараагаас илүүдэл жинтэйгээ жинхэнэ дайн зарласан.

 

-Та төрөөд л удаагүй байхдаа Лиам болон хүүгийнхээ зургийг өөрийнхөө инстаграм хуудастаа нийтэлсэн. Гэр бүлээрээ алдартай сэтгүүл чимэхийг хүсээгүй гэж үү?

 

-Уг нь би хүүгийнхээ анхны зургийг дуртай сэтгүүлийнхээ нүүрэнд залахыг хүссэн. Гэхдээ уг асуудалд эцэг арай л давуу эрхтэй гэдгийг би ойлгоогүй явсан байсан. Лиам хүүгийнхээ зургийг сэтгүүлд бус инстаграмдаа байршуулахыг хүссэн. Тэгээд л тоглоом дууссан. Эцэг давуу эрхтэй.

 

 

-Лиам та хоёр хүүтэй болсон. Мэдээж хэрэг хувийн харилцаагаа шат ахиулахыг хүсч буй байх. Хэзээ гэрлэх төлөвлөгөөтэй байна?

 

-Мэдэхгүй юм. Хүүгийнхээ төлөө шийдвэр л гаргах хэрэгтэй байх. Одоохондоо энэ талаар бодоогүй л сууна.

 

-Лиам ямар бодолтой байгаа бол. Мэдээж хэрэг Лиам эцэг болсон учир бүх шийдвэр түүний гарт байгаа?

 

-Тэр ч гэсэн надтай ижил бодолтой байгаа байх.

 

-Та хоёр 10 насны зөрүүтэй. Нас та хоёрын харилцаанд хэрхэн нөлөөлж байна?

 

-Тийм ч их нөлөөлөхгүй байгаа. Гэхдээ зарим зүйл дээр бага зэрэг зөрчилдөхөд хүрдэг. Жишээ нь хоол хүнс эсвэл хувцаслалт. /инээв/

 

-Та хоёрыг салах гэж байгаа гэх мэдээлэл сүүлийн үед чих дэлсэх боллоо.

 

-Манай гэр бүлийг салгахыг хүсдэг олон хүн бий.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ