Жерар Депардье дахин иргэншлээ сольж, Алжирийн иргэн боллоо

Францын нэрт жүжигчин Жерар Депардье Алжир улсын иргэн болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Тэрбээр Алжир улсын иргэн болсныг батлах үнэмлэхээ хэвлэлийнхэнд үзүүлж “Үнэхээр жаргалтай байна. Би тун удахгүй эх орондоо ирж амьдрах болно. Алжир бол гайхалтай сайхан, үзэсгэлэнтэй улс” гэж хэлжээ.
Жүжигчин эр 2013 онд ОХУ-ын иргэн болж, Ерөнхийлөгч В.Путинтэй уулзаж байсан юм.
Тэрбээр Францын иргэншлээ сольсон нь Францын эрх баригчид өндөр орлоготой иргэдийнхээ орлогын тал хувийг хураах хууль гаргасанд дургүйцлээ илэрхийлэн, ОХУ-ын эрх баригчдаас иргэншил хүссэн аж.
Харин өнгөрсөн 2015 оноос тэрбээр ОХУ-д дахь үйл хөдлөх хөрөнгөө худалдаалж, Белгийн Брюссель хотноо амьдрах болжээ.
Депардье ямар шалтгаанаар ОХУ-ын иргэншлээ солиулсан нь тодорхойгүй байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ