Жүжигчдийг хүчирхийлсэн Харвигийн компанийг шүүхэд өгчээ

Холливуудын нэрт продюсер Харви Уэйнстэйний тэргүүлдэг “Weinstein” компаний шүүхэд өгсөн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
АНУ-ын Нью Йорк мужийн прокурорууд тус компанийг “эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалаагүй” хэмээн буруутгаж, улмаар шүүхэд өгсөн байна. Нью Йорк мужийн ерөнхий прокурор Эрик Шнайдерман “Харви Уэйнстэйн болон түүний дүү Роберт Уэйнстэйн нарыг эсрэг шүүхэд гомдол гаргасан гэлээ.
Түүнийг 1990-2015 оны хооронд 13 эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлэх, хүчээр бэлгийн харилцаанд орсон хэмээн буруутгаж буй юм.
Бэлгийн дарамт үзүүлсэн гэгдээд буй эмэгтэйчүүдийн дунд “Оскар”-ын шагналт Анжелина Жоли, Гвинет Пэлтроу, Асиа Аргенто, загвар өмсөгч, залуу жүжигчин Кара Делевинь нар багтсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ