“Би эндээс явахгүй” тайзны бүтээл болно

Төрийн шагналт, ардын жүжигчин, зохиолч, найруулагч, урлаг судлаач, орчуулагч, нийгмийн зүтгэлтэн, Эрдэнэбатын Оюуны мэндэлсний 100-н жилийн ой энэ жил тохиож байгаа. Ойд зориулан УДЭТ-ын уран бүтээлчид түүний "Би эндээс явахгүй" жүжгийн зохиолыг анх удаа тайзны бүтээл болгохоор болжээ. Тэд жүжгийн бэлтгэл ажилдаа ханцуй шамлан орсон бөгөөд ж найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар ажиллах гэнэ. Жүжгийн гол дүрд О.Гэрэлсүх, Т.Сэргэлэн, Н.Баярмаа, Б.Одгэрэл, Б.Одончимэг, Ц.Аззаяа, Д.Баттөмөр, Ц.Баясгалан, Г.Амгаланбаатар нар тоглох аж. Жүжгийн том удахгүй тодорхой болох юм байна.
М.Дөлгөөн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ