Эгч, дүү модель нар нүцгэн зургаараа сэтгүүл чимлээ

Супермодель эгч дүүс болох Жижи Хадид болон Белла Хадид ирэх сард худалдаанд гарах Британийн “Vogue” сэтгүүлийг хамтдаа чимсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Эгч, дүүс уг сэтгүүлийг чимэхдээ нүцгэлсэн нь олныг гайхшруулсан байна.
Тус сэтгүүлийн ерөнхий редактор “Хадид нарын зураг манай сэтгүүлийг дахин амь оруулж буй мэт” гэж хэлжээ.
Жижи Хадид “Дүүгийнхээ хамтаар энэ гайхалтай сэтгүүлийг чимж буйдаа баяртай байна. Бид уншигчдад өвөрмөц зүйл үзүүлэхийг хүссэн” гэсэн байна.
Тэрбээр мөн үснийхээ өнгийг өөрчилж саарал болгосон аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ