“Big Bang” хамтлагийн гишүүн Тэяны хуримын тов гарчээ

Өмнөд Солонгосын алдарт хөвгүүдийн “Big Bang” хамтлагийн гишүүн Тэян сарын өмнө хуримаа хийхээр болсон тухайгаа өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгдсэн билээ.
Тэрбээр дөрвөн жил үерхсэн Солонгосын сайхан бүсгүйчүүдийн нэг, жүжигчин Мин Хё Ринтэй гэрлэхээр болжээ.
Тэгвэл хос ирэх сарын 3-ны өдөр Инчон хотын “Paradise City” гэх тансаг зэрэглэлийн зочид буудалд хуримын ёслолоо хийхээр болсон талаар эх суралжийн мэдээллээс иш татан “www.allkpop.com” сайт мэдээллээ.
Уг мэдээллийг дуучны харъяалагддаг “YG” агентлаг баталжээ.
Сүйт бүсгүйн хуримын даашинз хэдийнэ бэлэн болсон бөгөөд хос хуримын өдрөө тэсэн ядан хүлээ буй гэнэ.
Мин Хё Рин найз залуугийнхаа хоёр ч уран бүтээлд нь тоглосон билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ