Жей Зи: Бид Трамп гэх супер нянтай болчихоод байна

Реппер Жей Зи өчигдөр “CNN” агентлагийн “The Van Jones” шоунд оролцох үеэрээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг нянтай зүйрлэсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Тэрбээр Америк-Африк гаралтай иргэдийг эсрэг явуулж буй Трампын бодлого хүний эрхийг уландаа гишгэсэн үйлдэл хэмээжээ.
Жей Зи “Та бүхэн хаа таарсан хогийн сав руугаа үнэртэй цацсантай ижилхэн шийдвэр гаргаж байна. Хогийн сав руу үнэртэй ус цацсан ч нян л үүснэ. Хогийг савнаас гаргаж цэвэрлэхгүй бол мянга үнэртэй ус цацсан ч нян үүссээр байх болно. Бид Трамп гэх супер нянтай болчихоод байна” хэмээн хатуухан хэлжээ.
Харин уг ярилцлага нийтийн хүртээл болсоны дараа Трамп дургүйцлээ илэрхийлэн өөрийн твиттер хуудастаа “Миний явуулж байгаа бодлогын хүрээнд өнгөт арьстнуудын дунд ажилгүйдлийн хэмжээ хамгийн доод түвшинд хүрсэн гэдгийг Жэй Зид уламжилж өгөөч” гэж жиргэсэн байна.
АНУ-д Африк-Америк гаралтай иргэдийн дунд ажилгүйдлийн хэмжээ 6.8 хувьд хүрсэн нь өмнө нь байгаагүй үзүүлэлт гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ