Брэдли гэр бүлийнхээ хамтаар далайн эрэг дээр амрав

Холливуудын нэрт жүжигчин Брэдли Купер, загвар өмсөгч Ирина Шейк нар охин Лиа де Сэйнигийн хамтаар Лос Анжелес хотын Сансэт далайн эргээр амарч байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Лиа охин өдгөө 10 сартай юм.
Брэдли кино зураг авалтуудаа дуусгасан учир ийнхүү гэр бүлтэйгээ салхинд гарсан байна. Тэд далайн эргээр амарсаныхаа дараа нэгэн зоогийн газраар үйлчлүүлжээ.
Хос 2015 оны намраас болзож эхэлсэн билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ