”A-Sound” ”Forever 247” тоглолтоо хийнэ

”A-Sound” ”Forever 247” тоглолтоо хийнэ

 

Жил бүр Гэгээн валентины өдөр "A-Sound" хамтлаг "Forever 247" тоглолтоо толилуулдаг уламжлалтай.

 

Өнгөрсөн жил тэд уг тоглолтоо хийгээгүйгээс сонсогчдод багагүй хүлээлт үүссэн. Тэгвэл энэ жилийн Валентинаар "A Sound"-ын хамгийн шилдэг дуунуудыг сонсох боломжтой боллоо.  

 

Тоглолтоороо хэзээд романтик орчин бүрдүүлж чаддаг "A-Sound"-ын залуус бүхий л цаг үеийн хит дуунуудаа толилуулахын зэрэгцээ сонсогчдодоо өвөрмөц бэлэг бэлдсэн гэнэ.

 

Тоглолт энэ оны хоёрдугаар сарын 14-ний 19.00 цагт Crocus Event Hall-д болох ажээ.  

 

М.Дөлгөөн

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Эднийх яах вэ Гайз хамтлаг тоглолтоо хийхгүй юм байхдаа
2018-01-24