Батлер: Жолигоос илүү Энистонг үнсэх илүү таалагдсан

Батлер: Жолигоос илүү Энистонг үнсэх илүү таалагдсан

Холливуудын нэрт жүжигчин Жеррард Батлер өчигдөр “Watch What Happens Live With Andy Cohen” шоунд оролцсон талаар  www.dailymail.co.uk сайт мэдээллээ.

 

 

Шоуны үеэр хөтлөгч, жүжигчнээс “Жоли, Энистон хоёрын аль нь илүү үнсэлцдэг вэ?” хэмээн асуужээ.

 

Уг асуултыг сонссон жүжигчин эр “Амьдралдаа тийм хүнд асуулттай учирч явсангүй. Бурхан минь. Тэгэхээр би хариулах ёстой болж байна уу. Би жүжигчин гэх алдрыг хүртээд чамгүй олон жилийг ардаа үджээ. Энэ хугацаанд олон сайхан бүсгүйчүүдийг үнсэх завшаан тохиосон. Энэ удаагийн тулаанд Энистон яллаа. Түүнтэй үнсэлцэх илүү таалагдсан. Жоли ч гэсэн таалагдсан” гэж хариулсан байна.

 

Батлер өмнө нь хоёр уран бүтээлчтэй хамтран ажиллаж байсан юм.

 

2003 онд Батлер Жолитой “Лара Крофт” кинонд тоглосон бол Энистонтой 2010 онд “Өгөөмөр ангууч” кинонд тоглосон юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ