Жолигийн найруулсан кино “Оскар”-т өрсөлдөнө

Холливуудын нэрт жүжигчин Анжелина Жолигийн найруулсан “Камбож охины тэмдэглэл: Тэд эхлээд миний эцгийг хөнөөсөн” кино ирэх гуравдугаар сард зохион байгуулагдах “Оскар”-ын “Шилдэг гадаад кино”, “Шилдэг зураг авалт” номнацид нэр дэвшсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Энэ талаар Жоли “Би үнэхээр баярлаж байна” гэж хэлжээ.
Жоли өнгөрсөн оны есдүгээр сард арван жил ханилсан жүжигчин Брэд Питтээс тодорхойгүй шалтгааны улмаас салсан билээ.
Хос 2005 онд танилцаж, 2014 оны долоодугаар сард хуримаа хийсэн юм. Тэд зургаан хүүхэдтэй.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ