Дуучин Долорес О’Риордан нас баржээ

“Cranberries” хамтлагийн гоцлол дуучин Долорес О’Риордан 46 насандаа нас барсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Уг мэдээллийг дуучны хэвлэлийн төлөөлөгч твиттер хуудсаараа баталсан байна. Хэвлэлийн төлөөлөгч “Бид үнэхээр гашуудаж байна. Гэр бүлийнх нь болон түүний дуу хоолойг хайрладаг, биширдэг хүмүүс гуниглаж байна” гэж хэлжээ.
Дуучны үхлийн шалтгаан тодорхойгүй байгаа юм. Цогцсыг Лондонгийн цагдаагийнхан Хилтон зочид буудлын өрөөнөөс өчигдөр 9.05 цагийн орчимд олсон гэнэ.
Түүний нуруу их өвддөг бөгөөд өнгөрсөн онд болсон хамтлагийнхаа аялан тоглолтод хүртэл эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцож чадаагүй аж.
Тэрээр 1990-2013 оныг хүртэл тус хамтлагийн гоцлол дуучнаар ажилласан бөгөөд өнгөрсөн хугацаанд урлагаасаа завсарлага аваад байсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ