Харви Вайнштейн халдлагад өртжээ

Холливудын нэрт продюсер Харви Вайнштейнийг энэ амралтын өдөр “Arizona” зоогийн газраар үйлчлүүлж байхад нь нэг этгээд нүүр рүү нь цохиж, гэмтээсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Продюсер эр найзуудынхаа хамтаар зоогийн газрын ширээнээс босох үед уг үйл явдал болсон байна.
30 орчим насны залуу “Муу хүчирхийлэгч” хэмээн хэлээд Харвигийн нүүр рүү цохижээ. Цагдаагийнхан бүдүүлэг аашилсан Томми Бахама гэгчийг саатуулсан байна. Тэрбээр өмнө нь 1997, 2002 онд танхайн хэргээр баригдаж байжээ.
Харви Вайнштейн 1990-2015 оны хооронд холливуудын 13 эмэгтэй уран бүтээлчдэд бэлгийн дарамт үзүүлж, улмаар хүчирхийлсэн нь тогтоогдоод буй юм.
Түүний эсрэг жүжигчин Анжелина Жоли, Жессика Барт, Гвинет Пэлтроу, Кейт Бекинсейл, Роуз Макгоуэн, Леа Сейду модель Кара Делевинь нар гомдол гаргажээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ