Пирс Броснаны хүү загвар өмсөгч болжээ

Пирс Броснаны хүү загвар өмсөгч болжээ

“Жеймс Бонд” цувралын од, холливуудын нэрт жүжигчин Пирс Броснаны хүү Парис загвар өмсөгч болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Өдгөө 16 настай Парис энэ амралтын өдөр Милан хотноо зохион байгуулагдсан “Dolce and Gabbana” брэндийн загварын шоунд оролцжээ.

 

Уг загварын шоуг Броснан үзсэн бөгөөд тэрбээр инстаграмдаа “Хүүгээрээ бахархаж байна. Тэр минь үнэхээр гайхалтай харагдаж байна” гэж бичсэн аж.

 

Парис   АНУ-ын томоохон загварын агентлагтай хамтран ажиллах гэрээ байгуулсан талаар ойрын эх сурвалжууд өгүүлэв.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ