Жижи Хадидын нүдийг цээжин дээрээ шивүүлжээ

Америкийн супермодель Жижи Хадидын найз залуу “One Direction” хамтлагын экс гишүүн Заян Маликийн 25 насны төрсөн өдөр өчигдөр тохиожээ.
Тэрбээр төрсөн өдрөөрөө найз бүсгүйдээ гэнэтийн бэлэг барьсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Дуучин залуу цээжин дээрээ хайртай бүсгүйнхээ нүдийг шивүүлсэн байна.
Заян шивээснийхээ зургийг инстаграмдаа байршуулаад “Зөвхөн минийх” хэмээн бичжээ. Уг зургийг үзсэн Хадид “Үнэхээр гайхалтай” хэмээн хариу бичсэн аж.
Хос 2015 оноос болзож эхэлсэн бөгөөд өнгөрсөн оны дундуур сүй тавьсан хэмээн гэрчүүд мэдээлж буй юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ