Бритни 13 насаар дүү залуутай гэрлэнэ

Попын гүнж гэгдэж байсан дуучин Бритни Спирс тун удахгүй хуримаа хийхээр болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Өдгөө хоёр хүүхдийн эх 36 настай Бритни өнгөрсөн оноос өөрөөсөө 13 насаар дүү Сэм Асгари гэх залуутай үерхэх болсон юм.
Тэгвэл Хавай аралд амарч байхдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ.
Энэ үеэр Бритни сүйн бөгжөө нийтэд сонирхуулсан байна. Хуримын ёслол болох нь тодорхойгүй байгаа ч тэрбээр “Би үнэхээр жаргалтай байна” хэмээн инстаграмдаа бичжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ