Рики Мартин хуримаа хийнэ

Дуучин Рики Мартин хэдэн жилийн өмнө өөрийгөө ижил хүйстэн хэмээн мэдэгдэж, фэнүүдийнхээ сэтгэлийг гонсойлгосон билээ.
Тэрбээр саяхан зохион байгуулагдсан 75 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” кино наадмын үеэр найз залуу болох Жван Ёсифоо дагуулан ирсэн юм. Хос найман настай Маттео болон Валентино гэх хоёр хүүтэй.
Тэгвэл дуучин эр тун удахгүй гэрлэхээр болсон тухайгаа өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгдсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Тэрбээр “Бид богинохон хугацааны дараа гэрлэхээр болсон. Тиймээ би нөхөр нь” гэж бичжээ. Хуримын ёслол хэзээ, хаана болох нь тодорхойгүй байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ