Уилъям: Харри гэрлэхээр болсон тухайгаа хэлэхэд их гайхсан

Уилъям: Харри гэрлэхээр болсон тухайгаа хэлэхэд их гайхсан

Их Британийн угсаа залгамжлах ханхүү Уилъям өчигдөр ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Танай гэр бүл алхам тутамдаа олон улсын анхаарлыг татдаг. Энэ талаар?

 

-Тийм ээ. Бид ч гэсэн хувийн амьдралтай хүмүүс. Бидэнд ч гэсэн нууц байдаг.

 

-Ханхүү Харри өнгөрсөн оны эцсээр сүй тавьсан.

 

-Харри гэрлэхээр болсон тухайгаа хэлэхэд их гайхсан. Гэнэтийн цохилт шиг л байсан. Бид сонсоод баярлахаасаа илүү гайхсан гэхэд болно.

 

-Хуримын ёслол ирэх сарын 19-нд болно. Гэтэл энэ өдөр хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финал болно. Олон улс хурим үзэх үү эсвэл финалаа үзэх үү гээд  л хэсэг төөрөлдөх байхдаа?

 

-Харри бол шилдэг залуу. Тэр хүмүүсийн талархлыг байнга хүлээдэг. Тиймээс хуримыг нь ямар ч асуудалгүйгээр олон хүн үзэх байх. Гэхдээ юу болохыг тэр өдөр л харах хэрэгтэй байх. Хүлээхээс өөр сонголт алга.

 

 

-Та 2011 онд Кейт Миддлтонтой хуримаа хийж, өдгөө хоёр хүүхэдтэй болжээ?

 

-Цаг хугацаа маш хурдан өнгөрч байна. Бидэнд хөөрхөн хүү бас охин байна. Манай гэр бүл улам өнөр болох байх.

 

-Харригийн сүйт бүсгүй Меган Маркл жүжигчин мэргэжилтэй?

 

-Би урлагийн хүмүүсийг авъяас чадвар бас сэтгэлийн тэвчээрийг нь үнэлдэг.

 

-Меган Марклын талаар?

 

-Гайхалтай бүсгүй. Тун ухаалаг санагдсан. Харри, Меган нарын нэг нэгэндээ гайхалтай тохирсон хос гэж боддог. Харриг хурдан хуримаа хийгээсэй хэмээн хүсдэг байсан. Энэ хүсэл минь биеллээ.

 

 

-Харри таны хуримаар тун оролцоотой ажилласан. Та ч гэсэн түүний байр суурин дээр хуриманд нь оролцох уу?

 

-Миний хуримаар Харригийн сэтгэл хөдөлж байсан. Тэр бүх зүйл оролцож, намайг сандрахгүй байгаараа хэмээн хэлж байсан ч өөрөө сандарч байхыг нь харсан. Тиймээ би Харригийн хуримаар сүйт залуугийн гол туслах байх болно.

 

-Та боломж байвал тавдугаар сарын 19-ний өдөр хөлбөмбөг үзнэ биз дээ?

 

-Тэгэлгүй яахав. Би спортод тун дуртай. Цэнгэлдэх орж чадахгүй ч телевизээр үзэх л болно.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

сарааа:
Хатан эмгэн зовшоорч байгаа нь сонин юм даа унэхээр л хайр сэтгэл байна, эдний 2 хуухэд яг хатан эмээгээ дууриасан дарлигар шар хуухдууд
2018-01-13
Зочин:
hehe tiin shuu
2018-01-12
Зочин:
Zugeer ch ugui uls tur oroltsdog baihaa . Ternees bish hariin tsustai holimoorgui um .
2018-01-11
Ахлам:
Хайран Англи цэвэр цус. Муухай хартай холих ч гэж дээ . Ер нь энэ барууны ертөнц нэг лболохоо байгаад байгаа юм .
2018-01-11
Зочин:
ireh sar tegeed 5-r sar uu tee....galzuu delgertsetsegiin udriin temdeglel......
2018-01-11
Зочин:
hehe tiin shuu