Эллен Пейдж сүй тавьжээ

Холливуудын уран бүтээлч жүжигчин Эллен Пейдж өнгөрсөн оны долоодугаар сард өөрийгөө ижил хүйстэн гэдгээ зарлаж, олныг гайхшруулсан билээ.
Өдгөө 30 настай жүжигчин бүсгүй өөрөөсөө долоон насаар дүү Эмма Портнэр гэгчтэй болзож буйгаа энэ үеэр зарласан юм.
Тэгвэл хос сүй тавьсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Энэ талаар Эллен өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан зарлав. Тэрбээр инстаграмдаа найз бүсгүйгээ үнсч буй зургаа нийтлээд “Энэ бүсгүй бол миний эхнэр. Чамдаа хайртай шүү” гэж бичжээ.
Хос энэ оны эцсээр гэрлэхээр төлөвлөж буй гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ