Б.Лхагвасүрэнд УДЭТ-ынхан нэг өдрийн цалингаа хандивлана

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн нь ходоодны хорт хавдраар өвчлөөд байгаа билээ. Түүний эмчилгээнд зориулж Улсын драмын эрдмийн театрын хамт олон нэг өдрийн цалингаа хандивлахаар болжээ. Мөн энэ үйлсэд байгууллага хамт олныг нэгдэхийг уриаллаа.
Засгийн газраас түүний эмчилгээнд зориулж 25 сая төгрөг хандивлахаар болсон. Нөөц сангаас 10 сая төгрөг, БСШУСЯ-наас 10 сая төгрөг, ЭМЯ-наас таван сая төгрөгийг эмчилгээнд нь зориулахаар болсон юм.
Тэрбээр төлөвлөгөөний дагуу нэгдүгээр сарын 10-нд хагалгаанд орох ёстой. Харин хагалгааны зардал 100 гаруй сая төгрөг юм.
М.Дөлгөөн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ