Жүжигчин Д.Баттөмөрт “Алтан гадас” одон гардууллаа

Мөрөөдлийн театр продакшны жүжигчин, СТА Д.Баттөмөрт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одон хүртээснийг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа гардуулан өглөө.
Түүнийг Монголын хошин урлаг төдийгүй кино урлагийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, сүүлийн 10 гаруй жил тайз, дэлгэцийн олон арван бүтээлүүдэд үзэгчдийн сэтгэлд хоногшсон дүрүүдийг бүтээж, ард түмний хайр хүндлэлийг хүлээсэн хэмээн үнэлжээ.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ