Кирстен Данст жирэмсэн болжээ

Кирстен Данст жирэмсэн болжээ

Холливуудын нэрт жүжигчин Кирстен Данст жирэмсэн болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Тэрбээр өчигдөр Лос Анжелес дахь гэрийнхээ урд явж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн бөгөөд энэ үеэр түүнийг жирэмсэн гэдгийг хэвлэлийнхэн олон нийтэд мэдээлсэн байна.  

 

Данстын гэдэс нилээдгүй томорсон бөгөөд түүний анхны хүүхэд юм.

 

Жүжигчин бүсгүй хэдхэн сарын өмнө өөрийгөө Жесси Плимонстай сүй тавьсан гэдгээ зарласан билээ. Хос 2015 онд танилцаж, 2016 оноос албан ёсоор үерхэх болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ