Дуэйн Жонсон “Алдарын одтой” боллоо

Дуэйн Жонсон “Алдарын одтой” боллоо

Холливуудын нэрт жүжигчин Дуэйн Жонсон холливуудын гудамжинд өөрийн гэсэн “Алдарын одтой” болсон  талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Тэрбээр уг ёслолын ажиллагаанд найз бүсгүй Лаурен Хашиан болон охин Жасминаа дагуулан ирсэн байна.

 

Хос тун удахгүй хоёр дахь хүүхдээ өлгийдөн авах билээ.

 

 

Жүжигчин эр хэвлэлийнхэнд “Үнэхээр талархаж байна. Та бүхний хүчээр би энэ өндөрлөгт хүрсэн” гэж хэлжээ.

 

Тэрбээр “People” сэтгүүлээс тодруулсан хамгийн их ашиг олсон арван бүтээлчийн нэгээр тодорсон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ