Гвен Стефани найз залуутайгаа гэрлэхгүй

Гвен Стефани найз залуутайгаа гэрлэхгүй

Америкийн уран бүтээлч, дуучин Гвен Стефани болон Блак Шелтон нар болзоод жил гаруй хугацааг ардаа өнгөрөөжээ.

 

 

Хосыг ирэх онд сүй тавьж, улмаар хуримаа хийхээр болсон хэмээн орон нутгийн хэвлэлийнхэн мэдээлж байсан юм.

 

Тэгвэл хэвлэлээр цацагдаж буй дээрх мэдээллийн талаар Гвен Стефани өөрийн байр сууриа хүргэсэн талаар “www.hollywoodlife.com” сайт мэдээллээ.

 

Тэрбээр “Ирэх 2018 онд ямар ч сүй тавих болон хурим хийх асуудал байхгүй. Бид нэг нэгэндээ хайртай. Гэхдээ гэр бүл болохыг хүсэхгүй байна” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ