Рианна тэрбумтан эртэй сүй тавьжээ

Америкийн уран бүтээлч, дуучин Рианна хэдэн сарын өмнөө Арабын тэрбумтан Хассан Жамиль гэгчтэй болзох болсон билээ. Хос харилцаагаа олон нийтээс нууцлахаа больсон юм.
Тэгвэл саяхнаас дуучин Рианна сүйн бөгжтэй олон нийтийн газраар явах болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Тэд өчигдөр Нью Йорк хотноо болзож байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн бөгөөд энэ үеэр дуучин бүсгүй сүйн бөгжөө зүүсэн байжээ.
Ойрын эх сурвалжууд хосыг сүй тавьсан, ирэх онд хуримаа хийнэ хэмээн мэдээлсэн ч уг мэдээллийг хос батлаагүй юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ