Дуэйн Жонсон дахин охинтой болно

“Шүдний дагина”, “Геркулес”, “Галзуу хурд” зэрэг уран бүтээлээрээ олон улсад алдаршсан холливуудын нэрт жүжигчин Рок буюу Дуэйн Жонсон өчигдөр инстаграм хуудсаараа дамжуулан нэгэн гайхалтай мэдээг фэнүүддээ дуулгасан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Тэрбээр тун удахгүй дахин аав болох гэнэ. Жүжигчний гэргий Лаурен Хашиан хоёр дахь хүүхдээ тээж буй аж.
Хос Жасмин гэх охинтой бөгөөд удахгүй мэндлэх хүүхэд нь мөн охин хэмээн жүжигчин эр мэдэгджээ.
Жүжигчин эр охиныхоо зургийг инстаграмдаа байршуулсан бөгөөд уг зургийн ард “Энэ бол охин” хэмээн бичсэн байжээ.
Дуэйн Жонсон өмнөх гэрлэлтээсээ Симоне гэх охинтой билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ