ГОЁЛ-2018: Т.Халиунаа ТОП модель боллоо

“Гоёл-2018” наадмын хаалтын үйл ажиллагаа өчигдөр СТӨ-нд болж, загварын ертөнцийн шилдгүүдийг шалгарууллаа. Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг тус наадмын энэ жилийн топ моделиор Туяацэцэгийн Халиунаа тодорчээ.
Бусад төрлүүдэд шагнал хүртсэн шилгүүдийг танилцуулж байна.
Өдөр тутмын , спорт амралтын хувцасны шилдэг дизайнер: “Only one” брэндийн дизайнер Т.Энхтөр, Г.Бямбацэрэн
Гоёлын хувцасны шилдэг дизайнер: “Зосон брэндийн дизайнер Б.Шийлэгмаа
Үндэсний хувцасны шилдэг дизайнер: “Эртний монгол хийц” компанийн дизайнер Д.Уранцэцэгп
Уран сэтгэмжийн загварын шилдэг дизайнер: “Бажуна урлан” брэндийн дизайнер Б.Батсүх
Шилдэг зохион бүтээх товчоо: “Сити” их сургууль
Нэрт дизайнер Д.Түвшин агсны нэрэмжит шагнал: “Гоо-Од” салоны дизайнер н.Долгормаа
Мэргэжлийн топ байгууллагын шагнал: “Шилмэл загвар” компани
Шилдэг залуу дизайнер: Ч.Болормаа
Шилдэг загвар өмсөгч: Ш.Хишигбат, Д.Шүрэнцэцэг
Дэд байрын шагналт модель: Н.Сайнзаяа
Шилдэг фото модель: Н.Бадмаараг, Б.Батцэцэг
Шилдэг make-up artist: “SS make-up” группийн н.Сонинхүү
Шилдэг үсчин: “Хос шагай” салоны үсчин Б.Хосбаяр
Шилдэг фото зурагчин: Ч.Ганбат
Шилдэг загварлаг маскны дизайнер: Б.Энх-Оч, О.Оюунтөгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ