”Бортгонд нуусан амь” номын нээлт болно

”Бортгонд нуусан амь” номын нээлт болно

Польшийн кино өдөрлөг энэ сарын 27-28-нд болох гэж байна. Тус өдөрлөгийг СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургууль, Бээжин дэх Польш Улсын Элчин сайдын яам хамтран  найм дахь удаагаа зохион байгуулж байгаа юм.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

өдөрлөгийн хүрээнд энэ удаад Польшийн хүмүүнлэгийн зүтгэлтнүүд болон түүхэн хүмүүсийн талаарх кино үзүүлэх аж. Мөн энэ үеэр дэлхийн II дайнд Германчуудад эзлэгдсэн Варшавын Геттогоос 2500 хүүхэд аварсан Ирена Сендлерийн түүхээс өгүүлсэн "Бортгонд нуусан амь" номын нээлт болох гэнэ. Тус ном нь 2010 онд хэвлэгдсэн бөгөөд Америкт бестселлер болж байжээ.

 

Кино өдөрлөг СУИС-ийн Радио, телевиз медиа урлагийн сургуулийн байранд болно Мөн арваннэгдүгээр сарын 27-нд 13.00 цагаас  Ирена Сендлерийн тухай кино, арваннэгдүгээр сарын 28-нд 14.00 цагаас "Амийг амиар" кино тус тус гарах юм байна.

 

Р.Дулам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ