Ник Картер хүчингийн хэрэгт холбогджээ

1990-ээд оны үед олон улсыг байлдан дагуулж байсан “Backstreet Boy” хамтлагийн гишүүн Ник Картер хүчингийн хэрэгт холбогдсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Дуучин залууд хүчиндүүлсэн гэгдэж буй бүсгүй энэ талаараа өөрийн блогтоо бичжээ.
Картер 2002 онд Мелисса Шуман гэгчийг 18 настай байхад нь хүчирхийлжээ.
Тэрбээр “Ник Картер намайг өөртэй нь бэлгийн харьцаанд орохыг тулган шаардсан. Би их айсан” гэсэн байна.
Харин Ник уг бүсгүйг танихгүй хэмээгээд “Яагаад миний эсрэг ийм зүйл ярьж байгааг сайн ойлгохгүй байна. Үнэхээр харамсалтай. Тун удахгүй бүх зүйл тодорхой болох байх” гэж бичжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ