Роберт Дауни: Нас ахисан хойноо баатрын дүр бүтээх амаргүй юм

Роберт Дауни: Нас ахисан хойноо баатрын дүр бүтээх амаргүй юм

“Төмөр хүн” цувралын од, жүжигчин Роберт Дауни Британийн “ETB” телевизийн “Сайн уу” нэвтрүүлэгт оролцжээ.

 

 

-Таны гаднах төрх гайхалтай. Хүмүүс таны “муу залуу” хэмээдэг. Таниас шуудхан асуумаар байна. Та сайн эсвэл муу залуу юу?

 

-Шууд хариулах хэрэгтэй байх. Би сайн залуу биш. Зүгээр л сайн байхыг хичээдэг залуу. Би залуудаа муу бүхнийг хийж явсан. Болохгүй гэх болгонд донтож явлаа. Муу байх үнэхээр муухай. Сайн болж чадахгүй бол муу хүслээ дарж чаддаг байх хэрэгтэй. Яг над шиг.

 

-Та гэмт хэрэгт холбогдож, төмөр торны цаана хоригдож байсан алдартнуудын нэг. Энэ үеэ эргэн санадаг уу?

 

-Дурсахыг хүсдэггүй үе юм. Хүмүүс миний өнгөрсөн амьдралыг уудлах тун дуртай. Би алдаа гаргасан. Энэ бүхнийг би хэзээ ч үгүйсгэхгүй. Алдаа гаргасан өнгөрсөн үе минь өнөөдрийн амьдралыг минь харанхуйлах хэрэггүй. Би хичээнгүйлэн гуйж байна. Би өнгөрсөн үедээ хангалттай алдаа гаргасан. Харин одоо сайн залуу болохоор хичээж явна.

 

-Та хангалттай олон жилийг олны өмнө өнгөрүүллээ. Энэ бүхэн өнөөдрийг хүртэл дарамт учруулж байна гэж үү?

 

-Би эхнэртэйгээ хүнсээ цуглуулах дуртай. Бид бусад гэр бүл шиг захаас хүнсээ цуглуулдаг. Надад л үнэ цэнэтэй өдрийг бусдад хамаатай болгох хэрэг байхгүй. Гэрийн минь зогсох зурагчид, сэтгүүлчид миний бухимдлыг минь төрүүлэх юм.

 

 

-Гэхдээ бүгд л олны танил болохыг хүсдэг. Таны амьдралаар амьдрахыг хүсдэг ямар олон бий гэж бодож байна. Би ч гэсэн нэг өдрийг холливуудын од шиг өнгөрүүлмээр байна.?

 

-Би дагуултай байхыг хүсэхгүй байна.

 

-Би таныг холливуудын муу залуу гэж боддог. Та шууд нэвтрүүлгийг орхиж, торгуулийн хуудас өгсөн цагдаагийн ажилтантай хүртэл муудалцдаг. Олны танил эрхмүүд алдаа гаргахаас эмээдэг?

 

-Хэрвээ надад л таалагдахгүй бол би юу ч хийж магад. Олны танил хүмүүсийн хувийн амьдрал хуулиар хамгаалагдсан байдаг.

 

-Та хүссэн зүйлээ худалдан авах чадвартай. Сүүлийн үед ямар худалдан авалт хийв?

 

-Би саяхан унадаг дугуй худалдан авсан. Сүүлийн үед биеийн тамираар эрчимтэй хичээллэж байна. Спорт намайг эрч хүчтэй болгодог.

 

-Хүссэн бүхнээ худалдан авах танд ямар санагддаг вэ?

 

-Би 18 настай байхдаа машинтай болж байлаа. Тэр машиныг хуучин захаас аваад явж байхдаа өөрийгөө энэ дэлхийн хамгийн азтай залуугаар төсөөлж байлаа. Би тэр машинд таалагддаг охиноо суулгаад л салхи татуулан давхиж билээ. Тэр үеийн сэтгэл хөдлөлийг юутай зүйрлэх билээ. Гэхдээ жүжигчин болоод энэ мэдрэмжийг тийм ч олон удаа мэдрээгүй.

 

 

-Өөрөөсөө айж байсан уу?

 

-Тиймээ айж байсан. Би хар тамхи, согтууруулах ундаанд донтож явсан юм. Гэр бүл болон найзууд минь намайг эмчилгээнд хүчээр хамруулсан. Би тэр үед өөрийгөө үүрд бусдын харцан дор амьдрах вий дээ хэмээн эмээсэн. Бүгд намайг арчаагүй, дорой нэгнээр харахад миний зүрх дэлбэрэх шахаж билээ. Тэр өрөөний бүх зүйл цагаан, орны даавуу хүртэл цагаан байсан. Гэхдээ тэд миний нүдээр хар өнгөтэй харагдаж байсан.

 

-Таны эхнэр Сюзан Дауни энэ цаг үеийн хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг?

 

-Энэ бүсгүй миний амьдралд орж ирээгүй байсан бол би гэдэг хүн байхгүй байсан. Анхны харцаар дурлаж байлаа. Түүний төлөө би өөрчлөгдсөн.

 

-Нас ахисан эр баатрын дүрд тоглох амаргүй байна уу?

 

-Тийм ээ. Би чинь 50 нас хүрчихсэн. Гэтэл хүүхдүүдийг баярлуулах гээд л өдөр шөнөгүй завгүй явна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ