Селена Гомез “Puma” брэндийн нүүр царайгаар тодорлоо

Алдарт “Puma” брэндийн шинэ нүүр царайгаар 24 настай дуучин Селена Гомез тодорсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Энэ талаар тус брэндийн албан ёсны цахим хуудаст мэдээлсэн байна.
Мөн дуучин бүсгүй “Puma” брэндийн хувцсаар гоёсон зургуудаа 100 сая дагагчтай өөрийн инстаграм хуудастаа нийтэлжээ.
Тэрбээр “Үнэхээр гайхалтай байна. Хамтран ажиллах болсондаа таатай байна” гэж бичсэн аж. Селена тус брэндтэй анх удаагаа ажиллаж буй юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ