МОНГОЛ БАХАРХАЛ

img

 

Өнөөдөр Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн тэргүүн цагаагчин гахай сарын 1. Эл өдөр Их Эзэн Чингис хаан мэндэлсний 855 жилийн ой тохиож байна.  Энэ өдрийг 2012 оноос “Монгол бахархлын өдөр” болгон  тэмдэглэж ирсэн. Монгол бахархлын өдрөөр бүх нийтээрээ амарч, тэмдэглэдэг баярын өдөр. Энэ жил эл өдөр ням гаригт тохиолоо.  

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 1 сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ны саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон юм.

 

Энэ өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.

 

Төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор 2005 оноос өнөөдрийг хүртэл  нийт 10 хүнийг шагнасан байна. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав, онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, төр, нийгмийн зүтгэлтэн Р.Гончигдорж,  Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди,  УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл,  Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном,  нэрт эрдэмтэн, физикч Х.Намсрай,  Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, Г.Мэнд-Ооёо,  Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар нар энэхүү эрхэм дээд шагналын эзэд болсон юм.

 

Өнөөдөр Монгол Улсын хөдөлмөрийн баатар, олимпын анхны аварга, олимпын хос медаль, Монгол Улсын заан Найдангийн Түвшинбаярт  Чингис хаан одонг хүртээнэ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 1 сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ны саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон юм.

 

Монгол бахархлын өдрөөр Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол болж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, чансаа өндөр хүчит бөхийн барилдаан болно.

Н.Энх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ