“Атганд үлдсэн эрдэнэ” нээлтээ хийнэ

“Зүрхээр наадагч”, “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” зэрэг уран сайхны киног бүтээсэн “Хувьсал” продакшин дэлгэцийн дөрөв дэх бүтээл “Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны киног тун удахгүй үзэгчдэд толилуулхаар зэхэж байна.
Киноны гол дүрд, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, МУГЖ У.Уранчимэг, жүжигчин Д.Ганцэцэг, Н.Нэргүйбаатар, Б.Шинэбаяр, Н.Цэнгэлжаргал, А.Ганчимэг тогложээ. Киноны ажлыг Холливүүдын “Mongus pictures”, “Efilm” кино компанитай "Golden treasure" нэртэйгээр хамтран бүтээсэн аж.
“Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны кино гуравдугаар сарын 5-нд нээлтээ хийж, кино театруудын дэлгэцнээ гарна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ