Улаанбурхан өвчнөөс сэргийлэх зөвлөмж
2016-01-30

Энэ сарын 17-23-ны өдрийн байдлаар 865 цочмог халууралт, тууралтат өвчний хам шинж мэдээлэгдсэний 671 нь улаанбурхан өвчин ба үүний 120 нь лабораторийн шинжилгээгээр батлагдаж, цаашид нэмэгдэх хандлагатай байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлж байна. Иймд МХЕГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газраас дараах зөвлөмжийг гаргажээ.


1. Бага насны хүүхдийг гадуур авч явахгүй, гэртээ дулаан байлгаж, асаргаа сувилгааг сайжруулах, (халуурах, нус гоожих, нүд улайж нуухтах, арьсан дээр жижиг гүвдүүт тууралт гарах) зэрэг шинж тэмдэг илэрвэл харъяа Өрхийн эмчдээ хандаж үзүүлэх;


2. 9 сар болон 2 нас хүрсэн хүүхдийг улаанбурханы товлолын вакцинд хамруулах


3. А аминдэм болон бусад аминдэмийг хэрэглэх

4. Улаанбурханаар өвчилсөн сурагч, оюутан, насанд хүрсэн хүмүүс өвчний шинж тэмдэг илэрснээс хойш 14 хоног гэрийн нөхцөлд хэвтрийн дэглэм баримтлах

5. Хүн ихтэй, олон нийтийн газраар явахдаа амны хаалт зүүх

6. Гараа тогтмол савандаж угаах нь зүйтэй гэжээ.

 


 

Shuud.mn
Сонин хачин