Солонгосын эмнэлгүүд азтан тодрууллаа
2015-12-20

MDK /Medical Dream in Korea/ эрүүл мэндийн компаниас БНСУ-д оршин суугаа Монголчууддаа зориулан эмнэлгүүдийн үйл ажиллагааг танилцуулах уулзалтыг Сөүл хотын Рамада зочид буудалд зохион байгууллаа. Энэ арга хэмжээнд Солонгос улсад суугаа иргэд мөн Эрүүл мэндийн төв СЭМ эмнэлэг, Сүн чон хян Их сургуулийн Бучон эмнэлэг, Миз Меди эмэгтэйчүүдийн эмнэлэг Мёнжи эмнэлэг зэрэг солонгос эмнэлгүүдийн орчуулагч төлөөлөгч нар оролцлоо. 

 

Энд оролцсон эмнэлэг бүр өөр өөрийн давуу талтай онцлогтой гэдгээ хэлж байлаа. "МизМэди" эмнэлэг нь эмэгтэйчүүд, үргүйдлийн эмчилгээний талаараа дагнасан ба 2000 төрлийн эмэгтэйчүүдийн мэс заслыг хийдэг байна. Сүн чон хян  Их сургуулийн Бучон эмнэлэг нь хэвлийн хөндийн дурангийн хагалгааг төгс хийдгээрээ Солонгостоо хүлээн зөвшөөрөгджээ.

 

 

Манайх Солонгосын 40 эмнэлэгтэй хамтран ажилладаг

 

Өнөөдөр манай компаниас Солонгоын зарим голлох эмнэлгүүдийн үйл ажиллагааг Монгол иргэддээ танилцуулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Ер нь сүүлийн үед Монголоос маань Солонгосыг зорин ирж эмчлүүлэх иргэдийн тоо нэмэгдэж байгаа. Энэ явцдаа мэдээлэл муутай ирснээс явдал зардал мөнгөө хий дэмий үрэх зэрэг янз бүрийн хүндрэл асуудалд бас ордог. 

 

Ч.Батчимэг /МДК компанийн зөвлөх/

Тэгэхээр баталгаатай гэрээт төлөөллийн байгууллагуудаар дамжуулан эмчилгээ үйлчилгээ авах нь ямар давуу талтай боллох талаар энд ярилаа.  Мөн манайхан Солонгосыг зорихын өмнө энд байгаа ах дүү амраг садан руугаа их асууж судалдаг. Янз бүрийн чиглэлээр эмнэлгийн талаар мэдээлэл аваад өгөөч, асуугаад өгөөч гээд. Тийм болохоор энд байнга оршин суудаг Монгол иргэддээ бас мэдээлэл өгөх эмнэлгүүдийн үйл ажиллагааны талаар танилцуулга өгч байгаа юм. Үйл ажиллагаа маань их амжилттай зохион байгуулагдлаа. Ирсэн хүмүүс маань сэтгэл өндөр байгаа нь сайхан байна. Бас манай арга хэмжээний сугалаанаас  үнэгүй шинжилгээ өгөх эмнэлэгт үзүүлэх олон азтан төрсөнд баяртай байна. Манай МДК төв нь одоогийн байдлаар Солонгосын 40 гаруй эмнэлэгтэй хамтран ажиллаж байгаа.

 

Манай төвтэй Улаанбаатар хотоос ч шууд холбогдож болно гэдгийг мөн энд хэлье. Улаанбаатарт 98316848 утсаар шууд залгаж болно. Цаашид өөр олон эмнэлгийг хамруулан оролцуулаарай, их хэрэгтэй мэдээлэлтэй сайхан арга хэмжээ боллоо гэж ирсэн Монголчууд маань сэтгэл хангалуун байгаад зохион байгуулагчид бид их баяртай байна.

 

 

Хавдрын эмчилгээний нэгдсэн системийг бий болгож байгаа

 

Г.Одонтунгалаг /СЭМ эмнэлгийн ажилтан/

Өнөөдрийн арга хэмжээнд оролцож эмнэлгийнхээ үйл ажиллагааг танилцууллаа. Манай эмнэлэг нь нэгдсэн эмнэлэг юм. Дотроо хоёр бие даасан нэгдсэн эмнэлэг, нэг төрөх болон эмэгтэйчүүдийн төрөлжсөн эмнэлэг мөн нэг ардын эмнэлэг дөрвөн үндсэн салбаруудтай. Монголоос маань  ихэвчлэн  гурав болон дөрөвдүгээр үедээ орж хүндэрсэн хорт хавдартай хүмүүс их ирж байна. 

 

Сүүлийн үед манайд их тохиолдох болсон ходоодны хорт хавдар, тэр нь хэвлийн гялтанд үсэрхийлсэний улмаас хүндэрсэн усжилттай өвчтнүүд их ирж эмчилгээнд орж байна. Манай эмнэлгийн хувьд энэ усжсан хүндрэлтэй өвчнийг эмчилдэг ЛайПек /LHIPEC/ гэдэг тусгай эмчилгээг хийж байгаа. Зөвхөн манай эмнэлэгт хийдэг гэж болно. Энэ нь ямар эмчилгээ вэ гэхээр  хэвлийн хэсэгт химийн тариаг цацаж өгдөг. Энэ эмчилгээний үр дүн юу гэхээр хэвлийн ус 60-70 хувь багасдаг. Эмчилгээний үр дүн маш сайн байдаг ийм эмчилгээ.

 

Манай эмнэлэг сүүлийн үед хавдрын эмчилгээний нэгдсэн системийг бий болгож байгаа юм. Эмчлүүлэхийг хүссэн хүн бүх манай эмнэлэгт хандаж үр дүнтэй эмчилгээ авч болноо гэдгийн энд хэмээр байна.  

 

 

Манайх эмэгтэйчүүд үргүйдэлт талдаа дагнасан мэргэжлийн эмнэлэг

 

Р.Долгормаа /МизМэди эмнэлгийн орчуулагч, ажилтан/

Манай эмнэлэг бол яг эмэгтэйчүүд үргүйдэлт талдаа дагнасан энэ талын мэргэжлийн эмнэлэг дотроо Солонгостоо бол нэлээн дээгүүр ордог. Энэ эмнэлэгт маань дотоодын иргэдээс нь гадна ОХУ, Казахстан, Узбекстан, Хятад төв азийн орнуудаас хүмүүс ихэр ханддаг. Манай орноос ч иргэд бас ирж байгаа. Үргүйдлийн шалтгаанаа тогтоох мөн дурангийн мэс засал  хийлгэхээр манай эмнэлэгт хүмүүс ихээр ханддаг.

 

Сүүлийн хоёр гурван жилд Монголчууд маань нэлээн ирэх боллоо. Хувьдаа санаа зовж  байгаа нэг зүйл бол үргүйдлийн асуудал байдаг. Манай орноос энэ асуудлаар ирэх хүмүүс их болж байгаа. Зөвхөн нас нь дээшээ гарсан хүмүүс үргүйдлийн асуудалтай байгаа бус харьцангуй нас нь залуу дөнгөж 30 гарч байгаа хосууд ч үр шилжүүлэн суулгахаар их ирэх болсон. Гэхдээ ирээд эмчлүүлж байгаа хүмүүс маань үр дүнтэй эмчилгээг авч байгаа нь сайхан санагдаж ажиллах урам төрдөг. Үр шилжүүлэн суулгах нь ер нь амжилттай болдог шүү. Энэ талын асуудлалтай хосууд байвал манай эмнэлэгт хандаарай УБ-т мөн надтай адил орчуулагч кординатор ажиллаж байгааг хэлмээр байна.

 

 

МДК компанийн зохион байгуулсан арга хэмжээний үеэр оролцсон эмнэлгүүд хамтран тус тусын эмнэлэгт үнэгүй шинжилгээ оношилгоо өгөх эрхийн бичгийн азтан тодруулах сугалаа явуулсан. Азын сугалаанд бүтэн биений багц шинжилгээ 2 ширхэг, бүдүүн гэдэсний дуран шинжилгээ 2 ширхэг, гоо сайхны ком 2 ширхэг гэх мэт олон хонжворууд байсан бөгөөд нийт 7 азтан тодорч эрхийн бичгээ авлаа.

 

Жамган /Азтан/

Би Ансан хотын гадаад иргэдийн төвд ажилладаг. Монголчууддаа янз бүрийн тулгамдсан асуудлаар зөвлөгөө өгч орчуулгын туслалцаа үзүүлдэг. Өнөөдрийн энэ МДК-ийн зохион байгуулсан арга хэмжээнд ирээд азтан болж бүх биеийн шинжилгээний эрх авсандаа их баяртай байна.

 

Эрүүл мэндийн цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье дээ. Эрүүл мэнд үнэхээр эрхэм баян мөн шүү.

 

Сувдаа  /Азтан/

Би өнөөдөр энэ арга хэмжээнд азтан боллоо. Би энэ арга хэмжээнд өөрийнхөө Мёнжи эмнэлгийг төлөөлж хүрч ирсэн. Тэгсэн азтан болчихлоо. Зорилго нэгтэй ажиллаж байгаа МДК-ийн хамт олонд бас ажлын өндөр амжилт хүсье. Солонгост бүтэн биений шинжилгээ гэдэг доод тал нь 500 мянган вонн байдаг. 

 

Эмнэлгүүдийн үйл ажиллагаа давуу талыг таниулахад энэ арга хэмжээ чухал боллоо. Манай Мёнжи эмнэлэг Монголчуудаа туслахад байнга бэлэн үүд хаалга маань нээлттэй байна гэдгийг мөн хэлье. Монголчууддаа эрүүл энхийг хүсье. 

 

Н.Жаргалсайхан /Азтан/

Би өчигдөр Солонгост ирсэн юм. Хүү маань гамбарам гээд судасны бүдүүрэл гэдэг болоод онштой ирээд хагалгаанд орлоо. Өнөөдөр энэ арга хэмжээнд оролцож бэлэг шагнал авлаа. Их баяртай байна.

 

Хүүгийн маань хагалгаа амжилттай болсонд сэтгэл тайван болоод байна. Ирэхийнхээ өмнө эмнэлгээ сайн судалсан нь бас зөв боллоо. Дэхан гээд эмнэлэг бол анус бүдүүн шулуун гэдэсний эмчилгээгээр дагнасан их сайн эмнэлэг юм билээ. Энэ МДК байгуулагынхан хэлж өгсөн.

 

Хүү маань ирсэн өдрөө хагалгаанд ороод амжилттай боллоо. Цаг мөнгөнд их хэмнэлттэй л явдал боллоо. Энд тусалсан бүх хүмүүст бүгдэд нь их баярлаж байна даа.

 

 

 

 

Ийнхүү Солонгосын эмнэлгүүдийг танилцуулах, мэдээлэл  өгөх арга хэмжээг зохион байгуулсан байгууллагууд оролцсон хүмүүс бүгд сэтгэл өндөр халуун дотно уур амьсгалд болж өнгөрлөө. 

 

 

Д.Баяр

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Uy.gej.geleh.ve? Arai.dendej.bnaa
2015-12-21
Zochin:
Mongoldoo olon ulsiin EMD hudaldaj avaad ug daatgalaaraa gadaadad emchluulsen emchilgeenii zardlaa buren teluuleh bolomjtoi bolson, sanhuugiin hundelees zailshiih hamgiin zev zev zam baikh bolno. Delhid EMD-aar terguulegch Alliaz, Bupa, William Russel, IMG ,Aethna, Cigna zere 10 gariu companiudiin Mongol dahi teleelegcheer 2010 onoos ajillaj baigaa begeed olon ulsiin EMD-d Mongolchuudaa daatguulahad tuslaltsaa uzuulj baina. Daatgald harhen hamragdah bolon une hansnii talaar medeelel ava huseltei bol 70116240-d handana uu.
2015-12-20