Өнөөдөр ДОХ-ын эсрэг өдөр
2015-12-01

Өнөөдөр олон улсын ХДХВ/ДОХ-ын эсрэг өдөр. Энэ өдөр хүн төрөлхтөн ДОХ өвчний эсрэг дуу хоолойгоо нэгтгэдэг. Манай улсад  ДОХ буюу ХДХВ-ын халдвар авсан анхны тохиолдол 1992 онд бүртгэгдэж байж.

 

Түүнээс 23 жилийн дараа энэ оны эхний 11 сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 194 тохиолдол бүртгэгдсэн байна. Тэдний 26 нь нас баржээ. Бүртгэгдсэн тохиолдлуудын 98.4 хувь нь бэлгийн замаар ХДХВ-ын халдвар авсан нь тогтоогджээ. Одоогоор цус цусан бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж үйлчилгээ болон  эхээс хүүхдэд халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй аж.

 

НҮБ-ын хийсэн тооцооллын дагуу Монгол Улсын хэмжээнд 2015 оны эцсийн байдлаар ХДХВ-ын халдвартай 860 хүн байх магадлалтай гэнэ.

Манай улс 2003 онд анх ретровирусын эсрэг эмчилгээг хийж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар 144  хүн энэ эмчилгээнд хамрагдаад байна. ДЭМБ-аас зөвлөсөн ретровирусын эсрэг эмчилгээг Монгол Улс өөрийн орны нөхцөлд тохируулан ХДХВ, ДОХ-ын эмчилгээ тусламж үйлчилгээндээ хэрэглэж байна.

 

Энэ халдварын эмчилгээ урьдчилан сэргийлэлтийн олон шинэлэг үйлчилгээ нэвтэрсэн учраас ХДХВ-ын халдвартай эсэхээ эрт мэдвэл өөрийгөө болон гэр бүл, хайртай дотны хүмүүсээ халдвар авах эрсдлээс хамгаалах бүрэн боломжтой юм.

Shuud.mn
Сонин хачин