Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд өнгөрсөн сард шавжинд хазуулснаас үүдэн загатнах, хавдах зэрэг шинж тэмдэгтэйгээр дөрвөн хүн эмнэлэгт хандсанаас нэг нь нас баржээ. Дээрх иргэдийг үхэр хэдгэнэд хазуулсан байж болзошгүй гэж үзжээ.
Зоонозын Өвчин судлалын төвөөс үет хөлтөн шавжнаас ард иргэдийг сэрэмжлэхийг хүсч байна.
Шавжийн анги нь үе хөлтний хүрээний хамгийн том анги бөгөөд сая гаруй зүйлийн амьтад бүртгэгдсэнээс манай оронд 13000 зүйлийн шавж бүртгэгдсэн байна. Та дээрх үе хөлтөн, шавжаас гэр бүл, хайртай хүмүүсээ хамгаалаарай.
Уншиж байна |