Азеруудын амссан зовлонг хохоолууд амссан цаг

img

  Ийм нэг хэлц vг, егөөдөл оросуудын дунд яригдах болжээ. “Хохол” (хохлушка – эмэгтэй нь) гэдэг нь украинчуудыг егөөдсөн доромж нэр.


Азербайжаны haqqin.az хэмээх портал сайтад тавигдсан мэдээллээр бол, Украин гэдэг бол 93 оны Азербайжанаж.Уг сайтад “Дашалтаас Дебальцево хvртэл” гэсэн гарчиг бvхий лут том өгvvлэл тавигдсан ба тvvхэн өгvvлэл гэмээр санагдлаа.Украинд өрнөсөн vйл явдал бол 1990-ээд оны эхээр Карабахт өрнөсөн vйл явдлын давтамж хэмээн онолджээ. Ганц Карабахт ч биш, Азербайжанд өрнөсөн vйл явдал өнөөгийн Украин дээр нvднээ яг буух ба ялангуяа 1993 он яг харагдав гэв. Бvрэн эрхт улс мөн vv, биш vv гэдгийг нь Украин, Азербайжан дээр яг сориод тавьчихаж байгаа юм байна. Энэ хоёр улс vндэстэн хэзээ ч тусгаар тогтнолоо олж авалгvй явсаар 1991 оныг хvргэсэн, тусгаар тогтнож явсан туршлага сургамжгvй явсны гайгаар нэг нь Нагорно-Карабахаасаа, нөгөө нь Крымээсээ салж хагацаад, мөд Донбассаасаа салж хагацах гэж байгаа нь энэ болов уу хэмээн haqqin.az сайт бичсэн байх юм.

 

Цааш нь сонирхъё. Этносын нэр, малгай хаяг гэж нэг юм байдаг бол тvvнийгээ “украинчууд”, “азербайжанчууд” гээд зvvгээтэхсэн чинь л бөөн хэрvvл дагуулаад байж байгаа энэ ажээ. Этнос гэдгийг vндэс угсаа гэж буулгаж болно. Этносын тийм нэр малгай хаягтай явахыг хvсэхгvйчvvд нь салан тусгаарласнаа зарлачихлаа.Нэгэнд нь болсон, нөгөөд нь болж буй vйл явдал ердөө л энэ. Мэдээж тусгаар тогтнолоо зарламагц л тусгаар тогтнолгvй явсны гайгаар интернационалчид биш,националистууд төрийн толгойд гараад ирнэ, тэгээд бvх лай эхэлнэ. Гvрж дээр ч мөн нотлогдсон, Өмнөд Осет, Абхазаасаа салж хагацсан гашуун жишээ Украинд дохио сануулга даан ч болсонгvй. Националистуудын солиорол Днестрийн бvгд найрамдах улс гэгчийг Молдовад тулгасан, тэр нь 23 жилийнхээ нvvрийг vзэж буй.

 

Энэ бvх тохиолдолд Орос олон улсын батлан даагч, энхийг сахиулагч, эврэлvvлэгчийн гол vvрэг гvйцэтгэв. Харин эвлэрvvлээд хөгжил цэцэглэлийг хангасан нь өнөөг хvртэл байхгvй. Тэгнэ гэсэн горьдлого хааяагvй. Азербайжан, Гvрж, Украинд төрийн эрх Vндсэн хуулийн бус аргаар нэг бус удаа шийдвэрлэгдэж байлаа. Киргизийг бас нэрлэж болно. Тэр тоолонд Оросыг харддаг боловч тэр эргэлтvvдэд Оросын оролцоо гэхээр баттай ноттой баримт нэгээхэн ч vгvй. Харин vймээн болж өнгөрсний дараа нутгийн оросууд, нутгийн украинчууд (Молдовад), нутгийн армянчууд (Азербайжанд) Оросоос авралын гар хvсэн хvлээсэн нь нууц биш, ОХУ авралын гараа сунгасан, цаадуул нь vндэстэн угсаатны цэвэрлэгээний аюулаас аврагдсан. Олон улсын хяналт нэн даруй тогтоохгvй бол Босни шиг лал, христианаараа хуваагдан угсаатны цэвэрлэгээ хийвэл хийхээр донсолгосон vеvд хуучин СССР-ийн нутагт бишгvй л тохиолдож байсан.

 

Азербайжан, Украинд адилтгахаар vзэгдэл өчнөөн төчнөөн өрнөсөн, өрнөж ч байна. Vндсэрхэг vзлийг дэвэргэх нь хэтэрсэн. Азербайжанд пантюркизмын vзлийг курдууд дэвэргэсэн ба Украинд бандеровщина гэх vзлийг неонацист гэж оросуудыннэрлээд буй хэт даврагчид дэвэргэсэн. Мэдээж Оросын эрх ашиг хөндөгдөж, нутгийн уугуул орос иргэдийн хэл соёл, иргэншил, оршин байх баталгаа алдагдсан бол Орос оролцож л таарна. Тэр нь Азербайжан, Украины хувьд дайсагнан vзэх гол нөхцөл шалтгаан. Гэхдээ Орос өөрөө хөндлөнгөөс оролцсоноо ямагт vгvйсгэнэ, vгvйсгэх мөртлөө өдсөн нь нөгөө талын националистуудыг хэмээн яллан буруутгана, арга буюу аргагvйн эрхэнд орос иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахаас аргагvй байдалд хvргэлээ гэнэ. Vнэхээр ч цаад Азербайжанд нутгийн армян ба нутгийн тун цөөн тоот орос, өнөөгийн Украинд нутгийн оросууд улс төр, нийгмийн бvх ялгаварлыг амсаж, эрх мэдэл, аз жаргалтай амьдралаа алдсан тул ОХУ-аас өөр тvших тулах хань нөхөд байхгvй. Тvvнийг нь ч Орос харгалзан vзнэ, тэглээ гээд тэднийг Москвад аваачаад тансаглуулахгvй, нутагтаа жаргалаа ол гэнэ, тvvнд чинь тусална гэнэ, тусламж нь зэвсэглэсэн сайн дурынхан “ополченц” болж хувирна, зэр зэвсгээс өөр тэдэнд илvvчлэх юм Оростбайхгvй.

 

Азербайжаны haqqin.az порталын мэдээллийг л тайлбарлаад байгаа хэрэг шvv дээ.“Украинд хоёрдугаарКарабах бий болов” хэмээн Минскийн тохиролцооны дараахи Донбассыг нэрлэж, тэгэх ч болно хэмээн таамаглагчид олон гарч ирж байна. Орос нь тухайн цагт карабахчуудыг дэмжсэн, гал зогсоолгосон, энх тайвныг тогтоосон, тvvнээс хойш 22 жил Нагорно-Карабах оршин байж байна, тvvн шиг Донбассыг Орос дэмжээд гал зогсоолгоод, энх тайвныг тогтоолгоод, Украиных ч биш, Оросынх бvр биш Донбассыг гаргаад ирэх юм биш биз гэх хардлага таамаг олонтаа цухалзжээ. 1993 онд Азерын, 2015 онд Украины эрх баригчдын амссан зовлон, хvлээсэн ялагдал нь бараг адил юм. Дайны гарз хохирол гэж ярих аваас байлдаж буй хоёр тал л амссан байж таарна, дайны ачааны хvндийг хоёр тал л хvлээсэн байж таарна. Хоёр тал гээд байгаа боловч эцсийн дvндээ хохирогч нь Азербайжан, Украин хоёр л юм. Учир нь vндсэн нутагт нь өрнөж буй дайн. Карабахын дайны vед дайтагч талуудын аль алин нь Оросоос зэвсэглэж байлаа.

 

Зөвлөлтийн армиас vлдэж хоцорсон зэвсэг ихээхэн vvрэг гvйцэтгэсэн. Украин дээр ч энэ vзэгдэл давтагдсан. Зөвлөлтийн армиас өвлөж авсан зэвсэг техник, дээр нь олзны зэвсэг vvрэг гvйцэтгэлээ. Ерөөсөө Орост бvтээсэн, бvтээж буй зэвсгийн аж vйлдвэрийн бvх бvтээгдэхvvн – хамгийн орчин vеийн буудлагын зэвсэг, байлдааны техник, танк, тийрэлтэт пуужин, нисэх онгоц бvгд л хуучин СССР-ийн орон зайд хэрэглэгдэх, цэц мэргэнээ сорих нигууртай хэмээн өрнийнхөн таамагладаг нь эндvvрэл биш гэдгийг Гvрж, Украины дайнууд харуулжээ. Тухайн vеийн азербайжаны, өнөөгийн украиныармийн байлдааны бэлтгэл, байлдах ур чадвар, зориг зvрх нь мөн адил талдаа. Тэд дайнд ялах хvсэл тэмvvлэл муутай, харин дорнод украины ополченцууд, карабахчууд vзэл санааныхаа төлөө, газар нутгийнхаа төлөө, эрх чөлөөнийхөө төлөө тулалдаж байгаа тул ялах магадлал өндөр. Тийм тэмцлийг Орос хvнлэг ёсны vvднээс дэмжихээс аргагvй.

 

Карабах дахь байлдааны ажиллагаанд оросын цэрэг оролцсон, Кировабад хотын гарнизоны ачаар Шаумяновскрайоны армян хvн амыг хядуулчихаагvй юм. Тухайн цагт Б.Ельциний оролцоотойгоор гал зогсоох тухай Бишкекийн 1994 оны протокол байгуулагдаж, тvvнд нь Ельциний ятгалга шахалтаар Армен, Нагорно-Карабахын дарга нар гарын vсгээ зурж байв. Хэрэв тэгээгvйсэн бол Карабахын арми Баку хvртэл давшчихаар зэхээд байв. Гадаадын хөлсний цэрэг Карабахт ашигласан хур туршлага Донбасст бас давтагдлаа. ГейдарАлиевын өнгөн дээр Карабахын дайнд азеруудын талд хэдэн мянган афган, чеченьчvvд хөлсөөр тэгэхдээ лалын итгэл vнэмшлээрээ байлдаж байв.

 

Тэд л аминд орсон хэмээн азерууд эдvгээ vзэж аж. Тэд дайчин ааг омгоороо Карабахын тосгодыг чөлөөлж, азербайжаны засгийн газрын цэрэгт хvлээлгэн өгч, цаашаа давшиж байжээ. Харин азербайжаны цэрэг тосгодыг хvлээн аваад дээрэм тонуул, яргаллыг хэтрvvлээд хариуд нь армянчууд сөрөг давшилт хийн тосгодоо эргvvлж авдаг байв. Донбасст энэ явдал яг давтагдсан, 1500-2000 гадаадын хөлсний цэрэг украины армид байлдаж байна, тэд чөлөөлдөг, араас нь украины арми ороод хэлмэгдvvлдэг, хариуд нь ополченцууд давшдаг хэмээн haqqin.azсайтvзжээ.

 

Цаашаа Азербайжан, Украиндахь мөргөлдөөний ялгаа гэж юу вэ гэдэг дээроросынregnum.ruгэх нэгэн сайтын мэдээллээс эшлэе. Ялгаа их байна гэнээ. Украин бол Оростой шууд хил залгаа, Донбасс бол Оросын баруун өмнөд хилийн дагуухи бvс нутаг бол Карабах, Армен нь Оростой хил залгадаггvй. Дэлхий дэх өнөөгийн геополитикийн нөхцөл байдал ч өөрчлөгдсөн тул Карабахын дайн гэдгийг Донбассын дайнтай зvйрлэшгvй. Оросын өнөөгийн удирдлага нь шууд хил залгаа бvс нутагтаа мөргөлдөөний сунжирсан голомт байлгаад байх сонирхол бvр ч байхгvй.


Тэгэхдээ тэр хавьд нь Украины хил хязгаар дотор мөргөлдөөнийг тэр голомтыг намжаах бололцоо бас байхгvй. Намжаалаа ч Оросын эрх ашгийг хөндсөн өөр нэг мөргөлдөөний голомт хаа нэгтэй уугина. Жишээ нь Карабахт хилийн мөргөлдөөн эргэж дэгдэх, тэр нь дайн болж хувирах магадлал нэн өндөр. Армен-Азербайжаны хил дээр ч буун дуу vе vе нvргэлж буй.Ер нь Азербайжаныг тойрсон хоёр хямрал улам хурцдана.

 

Газрын тосны vнэ vргэлжлэн унасаар байх ахул нэг хямрал нvvрлэнэ. Карабахаас болж дайн дэгдвэл давхар цохилт амсана. Азербайжаны vндэсний мөнгөн тэмдэгт манатын ханш 34 хувиар уруудсан нь тийм давхар цохилтын нэг нь байж болох юм.Украины асуудлаас болж өрнө-Оросын хооронд буй болсон сөргөлдөөнд энэ улс төвийг сахих гэж бvр ч хэцvv шахалтын өмнө ирж байх шиг. Хойгуураа бол Каспийн тэнгисээр Оростой хиллэдэгийн хувьд энэ орны стратегийн байршил өөр олон нээнтэг, эрсдэлийг ирээдvйд тулгаж болох талтай гэнэ.


Эх сурвалж:

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Oros uls bol ulstoriin uurhai harin ukrain azarbeijdan gurjees mongol surgamj avah n chuhal bolohoos bugd l tsagaa tulbal bidnii esreg bj chadna!!!!!!
2015-03-26