Шатах хийн үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулагдаж байна

img

Уул уурхайн яам Хятадын Газрын тос-химийн корпораци “Синопек”-тэй хамтран Монголын хүрэн нүүрсний ордыг түшиглэн шатах хийн үйлдвэр байгуулахаар болсон. Үүнийг Ерөнхий сайд Н.Алтанхуягийн өнгө БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр санамж бичигт гарын үсэг зурж, баталгаажуулсан юм. Одоогоор нүүрс хийжүүлэх технологи нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэх ажлын бэлтгэлийг хангах үүрэг бүхий төслийн нэгж байгуулагдан, Уул уурхайн яамны дэргэд ажиллаж байгаа аж. Төслийн нэгж Синопек корпорацитай хамтран хэрэгжүүлэх синтетик хийн үйлдвэр болон хий, ус дамжуулах дэд бүтцийн урьдчилсан ТЭЗҮ боловсруулах, Засгийн газар хоорондын гэрээний нөхцөлийг тохироход шаардлагатай судалгаа, тооцоог холбогдох төр засгийн болон бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран чанартай гүйцэтгэх, санал боловсруулах ажлыг гүйцэтгэж байна.

ө

Уг үйлдвэрийг эхний ээлжинд жилд 30 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар 15-16 тэрбум шоо дөрвөлжин метр хэмжээний шатах хий үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар тооцоолжээ. Энэ хэмжээний шатах хий үйлдвэрлэхэд жилдээ 50-80 орчим сая тонн хүрэн нүүрс ашиглагдах аж. Хүрэн нүүрсийг боловсруулан ашигласнаар байгаль орчинд ээлтэй эрчим хүчний эх үүсвэрийг бий болгох, экспортын орлогыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ химийн болон шатахууны үйлдвэрийн үндэс суурийг тавихад чухал ач холбогдолтой хэмээн үзэж байна.

ө

В.Бат

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ