Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хангаагүй барилгын үйл ажиллагааг зогсоов

img

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын болон Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчид тус дүүрэгт баригдаж буй барилгуудад өнөөдөр хяналт шалгалт хийлээ. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй барилгын захиалагч болон гүйцэтгэгч компаниуд, төрийн хууль тогтоомжийг зөрчих, дур зоргоороо авирлах, үл тоомсорлох, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг биелүүлдэггүйгээс хүний амь нас хохирох, гэмтэж бэртэх осол гарсаар байгаа. Энэхүү байдлыг таслан зогсоох,  иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдарч ажиллах нөхцлийг хангах зорилгоор нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу “Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг зохицуулах нийтлэг журам” боловсруулж, НИТХ-ын 75 дугаар тогтоолоор баталсан. Журам хэрэгжээд нэг жилийн нүүр үзэх гэж буй боловч барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, компаниуд тус журмыг мөрдөж ажиллахгүй байгаа нь өнөөдрийн шалгалтаар батлагдсан юм.

5

Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Алтанхуягийн захиалгаар, орон сууцны зориулалтаар баригдаж буй 11 давхар барилгын үйл ажиллагаа эхлээд танилцлаа. Уг барилгын гүйцэтгэгчээр “GDH” компани ажиллаж буй. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны наад захын асуудал болох барилгын хашаан доторх талбайн зохион байгуулалтыг зөв хийгээгүйгээс эмх замбараагүй байдал үүсч, ажил явуулахад төвөгтэй болсон, ажилчид бэртэж гэмтэх эрсдэлтэй болсон байв.

5

НИТХ-ын 75 дугаар тогтоолын дагуу барилга угсралтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, компани нь барилгын хоёроос гурван давхар тутамд 3.5 метр урттай налуу, тор, саравч хийсэн байх ёстой аж. Гэтэл энэ барилгад тийм зүйл огт байсангүй. Зүүн талынх нь замаар явах хүн, машин дээрээс барилгын материал унахаас сэрэмжлэн, зөвхөн зүүн талдаа татсан, нар салхинд урагдсан ногоон торноос өөр, ажилчдыг нь болон өрөөлийг хамгаалах зүйл харагдсангүй.

5

“Хуульд зааснаар бол барилгын ажил эхлэхийн өмнө захиалагч, ерөнхий гүйцэтгэгч хоёр хоорондоо зөвлөлдөж, хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар төлөвлөгөө гаргах ёстой ба барилгын ажлын хөрөнгийн нэг болон түүнээс дээш хувийг хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад зориулна гэсэн байдаг. Ингэхдээ хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах бүх зардлыг төлөвлөгөөндөө тусгаж, үүнийг нь гүйцэтгэгч хийх ёстой. Үүнийг гаргаагүй тохиолдолд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн заалт хангаж ажиллаагүй гээд захиргааны хариуцлагын дагуу арга хэмжээ авч байгаа” гэж Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын улсын байцаагч С.Очирбат хэлсэн.

5

Барилгын инженерүүд эзгүй байв

5

Уг барилгын цэвэр бохир усны шугам явах нүх, цахилгаан шатны хонгил зэргийг битүүлээгүй, шатнуудын хажуу талд хаалт хийгээгүй бөгөөд шатны нэг хэсэгт өрлөгийн хөнгөн блок хурааснаас хүмүүс авирч буухад хүндрэлтэй болжээ. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах үүднээс дээрх нүхнүүдэд хаалт, хамгаалалт хийж, аюулгүй ажиллагааны санамж, дохио байрлуулах, эсвэл хашаалж аюулгүй ажиллагааны лентээр ороосон байх ёстой аж.

5

Хажууд нь хаалт хийгээгүй шатаар ачаа зөөсөн барилгын туслах ажилтан гарч байгаад хажуу тийшээ хөл алдан унаж, бэртэх эрсдэл үүссэн байв. Барилгын үйл ажиллагаа явуулахдаа хөдөлмөр аюулгүй ажиллагааны журам баримтлаагүйгээс ажилтнууд бэртэж гэмтсэн, амь насаа алдсан тохиолдол буурахгүй байгаа.  Битүүлээгүй цахилгаан шатны хонгил руу барилгын ажилтан унаж, нас барсан, бэртэж гэмтсэн тохиолдолд хөдөлмөр аюулгүй ажиллагааны журмыг биелүүлээгүй гэсэн заалтаар хуулийн дагуу 200-250 мянган төгрөгөөр торгодог байна. Энэ хариуцлагыг гүйцэтгэгч, захиалагч хоёр хамтран хүлээдэг аж.

5

Өнөөдөр мэргэжлийн хяналтын байцаагч нарыг удирдамжтай шалгалт хийх гээд очиход хариуцаж байгаа инженер, хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан нь эзгүй, ажилчид нь ажлын хувцас, хамгаалах хэрэгсэлгүй ажлаа хийж байсан. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмын дагуу мөн ажлаа явуулахын тулд хяналтын болон барилгын инженерийн аль аль нь байх ёстой баймаар. Шалгалт хийсний дүнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэрэгжилт журмын хэрэгжилт хангалтгүй, НИТХ-ын 75 дугаар тогтоолын дагуу юу ч хийгээгүй учир “GDH” компанийн барилгын ажлыг зогсоосон юм. Тэгэхээр “GDH” компани хоёроос гурав, дээд тал нь долоо хоногийн хугацаанд хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаад БЗД дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс сэргээлтийн акт хийлгэж авснаар барилга угсралтын ажлаа үргэлжлүүлж болох нь.

5

Улсын байцаагчийн хэлснээр энэхүү барилга нь өнгөрсөн онд баригдаж эхэлсэн ба гүйцэтгэгч компанийн инженер нь дуудсан хугацаанд ирдэггүй, ирэхдээ бичиг баримтаа авчирдаггүй зэрэг зөрчил гаргадаг байж. Мөн туйлын эрсдэлтэй барилга гэж дүгнэсэн. Тиймээс хуулийн дагуу ажиллахгүй байгаа аж ахуйн нэгжүүдтэй хатуу тэмцэж байгаагаа дуулгасан юм.

5

Улсын хэмжээнд сүүлийн гурван жилд барилгын салбарт гарсан үйлдвэрлэлийн осолд 185 хүн өртснөөс 67 хүн нас барж, 37 хүн тахир дутуу болж, 81 хүн хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан судалгаа байдаг. Үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор өнөөдөр нийслэлийн Засаг дарга албан даалгавар гаргасан байна. Мөн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас төлөвлөгөөт шалгалт явуулж, хууль дүрмийн дагуу ажиллахыг зөвлөж, заримынх нь үйл ажиллагааг түр зогсоодог аж.

5

Ихэнх барилгын компанид бусдыг гэмтэж бэртэхээс хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах нь гол бус зөвхөн ажлаа л хурдан гүйцэтгэхээ боддог нь эндээс анзаарагдаж байв.

5

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ene barilgaas urag* tuv zamd niileh uulzvar deer yavgan hunii zam deer 2 talaas ni ha*d barilga barij baigaa tend udur bur huuhed mashind murguulj gemtej baihad toodog gazar alga edgeer barilgiig ochood harahad gariin doorhi materialaar barij baina tur zasag gej baina uu
2014-05-11
84 surguul:
naad barilgaas bolood avto zogsool baihgui, surguuliin huuhduud urduur nn zorchidog avto zam deer osold urtuh tohioldol nemegdsen, mun ene barilgaas bolood urd zam deer udur bur bainga zam tugjirdeg yadaj baruun tald nn barigdah gej baigaa suuriig nn buulgaj avto zogsool bolgooch
2014-05-09
gonchoh:
zuvshuurul ugsun avsan humuusiig barimchlah heregtei
2014-05-09
dorj:
zam deer barij baigaa bariga bainalee nuraa
2014-05-09
baatar:
ene barilgaas bolood yavgan hun mashin buglurch baigaa ene barilgiig yaraltai nuraa
2014-05-09
hahyyli:
mergejliin hynaltiihand mongoo dytyy ogchij de ta nar guitseegeed ogson bol nyden balai chihen dulii bolno shu de
2014-05-09
hudlaaaaaaa:
hudlaash dee hahuuly avah gej l zogsoodog yum bishuu.hahuuly ogdoguud ny haana ch hamaagui sunderlej bgaag harj bga biz dee.
2014-05-09
84 school:
nuraagaad zogsool bolgo
2014-05-08
batzorig:
zov zov barilguud baitsaagch nariin ogson uureg daalgavriig bieluulehgui baij baigaad hun uhdeg sain shagla
2014-05-08
иогэн:
зөвшөөрөл өгсөн хүнийг нь татаж шалгаач ээ
2014-05-08
dyрл:
та нар эхлээд наад барилгадаа хэдэн айл амьдарах юм дараа нь эргэн тойронд нь байх машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай гэм мэт зай тайлбайг харж байж газраа өгмөөр юм. баригдаж байгаа байшин нь газартаа багтаж яадаж байна. яах гэж наанаа барилга барих зөвшөөрөл өгсөн юм. 84 р сургуулийн зогсоол хийсэн бол хамаагүй дээр
2014-05-08
дариа:
наад барилгаас чинь айж явдаг байлаа.
2014-05-08