“Сант Марал”- ын барометр юу өгүүлэв?

img

1. Түүхэн дээд амжилт: АН-д итгэх итгэл 54%

АН дангаараа анх удаа нийт санаа бодлын талбарын талаас илүү буюу 54%-ийн итгэл цуглуулав.  Маргааш сонгууль болвол сонгогчдын 54% нь АН-д саналаа өгөхөө илэрхийлжээ. МҮАН-МСДН-ын “Ардчилсан холбоо” эвсэл 18 жилийн өмнө 1996 оны УИХ-ын сонгуулийн өмнө 50 орчим хувийн рейтингтэй байсан юм. 50-иас илүү хувьтай гарсан тохиолд 1992 оноос хойших Монголын улс төрд 2000 он, 2004 он, 2007 онд одоогийн МАН-ын хувьд гарч байсан үзүүлэлт. АН-ын хувьд анх удаагийн тохиолдол.

Бүтээгч хуримтлуулагч биш хэрэглэгч байж ирсэн, эдийн засгийн олон жилийн хур үр дагавар өнөөдөр илүү мэдрэгдэж, экспортын гол бүтээгдэхүүн нүүрсний үнэ унасан, хөрөнгө оруулагчдаа удаа дараа хууль гарган хөөчихсөн, долларын ханш өсч, төгрөг суларсан хүндхэн цаг үед итгэл цугларсан хэвээр байгаа нь илүү чанартай, илүү үнэ цэнэтэй.

Асуудал бэрхшээл, хүндрэлийг аргацаах, хойшлуулах, нуух биш ил тод болгох, шийдэх, даван туулах хүсэл зориг, няцаж тойруулдаггүй шулуун мэдэгдлүүд, байр суурь, Засгийн газрын идэвхтэй үйл ажиллагаа, ард түмнээс сонсох, ойрхон байх нээлттэй засаглалын үр дүн. Намын дарга, Ерөнхий сайдын хувь хүнд нь чиглэсэн, дэмжлэг хүлээж байгаа үйл ажиллагааг нь үгүйсгэх шүүмжлэх, “хар пиар” их байхын хэрээр АН-д илүү их итгэл цуглаж байна.

Нүүрс, экспорт илт буурсан эдийн засгийн бэрхшээлтэй байгаа ч 11 аймгийн оношилгооны төв, аймгуудыг холбосон зам, түгжрэлийг бууруулах, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, Монголдоо бүтээж эхэлсэн гол түлхүүр үйл ажиллагаа, шинэчлэлийн явцын үр дүнд өгсөн олон нийтийн үнэлгээ юм.

5

2. МАН-ын уналт үргэлжилж  байна 29,8%

30 хүрэхгүй хувьтай гарсан нь МАН-ын уналт зогсохгүй үргэлжилж байгааг нотлов. 29,8% бол МАН-ын гишүүд, тэдгээртэй шууд холбоотой дэмжигчдийн хувь хэмжээ. Сонгуулийн хувь заяаг шийдвэрлэгч олонх болсон, аль нэг талыг хатуу баримталдаггүй сонгогчид МАН-д итгэхгүй байна. Хүчтэй шүүмжлэгчийн байр сууринаас, улс төрийн идэвхтэй акциудыг бэлтгэн зохион байгуулж байгаа ч нэгэнт алдагдсан итгэлийг буцаан дуудах нь маш хэцүү. Авлига, хүнд суртал, баян хоосны ялгаа, ажилгүйдэл, ядуурал, түүний тусгал архидалт, гэмт хэрэг, утаа, түгжрэл, газар олголт зэрэг нийгэм, эдийн засгийн болон хувь хүн айл өрхийн асуудал олон жилийн хуримтлагдсан бэрхшээлийг МАН өөртөө тээгч, нэр хүнд, үйл ажиллагаанд нь салшгүй шинж чанар болсон хэвээр байна. МАН-ын нүүр царай, үзэл санааг нь тээгчид өөрсдөө тэр бүхнийг тээгч илэрхийлэгчид юм. “Муу нэрийг хусавч арилахгүй”, “Нэр хугарахаар яс хугар” гэх ардын оюун санаанд үе дамжин шингэсэн үгс энэ нөхцөл байдлыг хамгийн оновчтой илэрхийлнэ.

Өөрсдөө шинэ нийгэмд 20 гаруй жил, цаашилбал 90 гаруй жил эрх барихдаа энэ бүхнийг шийдэж, ажлаа хийгээгүй байж өнөөдөр гэнэт олж харсан юм шиг шүүмжилдэг нь МАН-ын уналтыг үргэлжлүүлсээр байх, энгийн ойлгомжтой зөрчил хямрал болж байна.

Засгийн газрын шинэчлэлийг шүүмжилсэнээр МАН рейтингээ өсгөхгүй, шинэчлэлийн эсрэг хүчин болсоор байхын оронд нам, үнэт зүйлс, нүүр царай, удирдлага, бүтцээ дорвитой шинэчлэх, магадгүй цоо шинээр зохион байгуулагдах нөхцөл байдал хангалттай үүссэн байна. Аль ч салбарын ямар ч брэнд нэр хүндэд насны хязгаар гэж зүй тогтол байдаг, давагдашгүй хүчин зүйлтэй МАН хэдийнээ учирсан байх магадлалтай.

МАН гол түшиг тулгуур болсон орон нутагт ч АН-аас 6,1 хувийн рейтингээр хоцорч, хүн амын тал нь оршин суудаг нийслэлд гурав дахин бага итгэл авчээ.  МАН-ыг хуваагч МАХН-ын рейтингийг шууд нийлүүлж нийлбэрийг нь гаргах зарчмын хувьд буруу ч нийлээд 41,2%-тай гарсан байна.

6

3. Засгийн газрын үйл ажиллагаа

Гадаад, дотоод, олон жилийн туршид хуримтлагдсан хүчин зүйлсээс шалтгаалсан эдийн засгийн тодорхой хүндрэл гарч байгаа ч даван туулж, бодитой шийдэхийг оролдож байгаа Засгийн газарт өгсөн үнэлгээ муугүй байна. Их сайн, сайн болон Муу, маш муу гэсэн үнэлгээ ойролцоо, хэвийн гэсэн дундач үнэлэлт 45,7%-тай гарсан байна. Уламжлал ёсоор ажилгүйдэл хамгийн тулгамсдан асуудлаар 31,1%-тай гарсан, үнийн өсөлтөөс ихээр нэрлэгдсэн нь бэлэнчлэх, халамжлуулах биш ажил хийж бүтээж даван туулна гэсэн хүсэл зориг их байгааг нотолж байна.  Дээрх асуудлуудыг хамгийн сайн шийдэж чадах нам гэж АН-ыг 22,4% нь нэрлэсэн байхад МАН 10%-тай хоёр дахин бага үзүүлэлт гарчээ. Тулгамдсан асуудлуудыг шийдэх чадвартай гэж АН-ыг МАН-аас илүү олон хувиар нэрлэсэн байна. Эдийн засгийн байдлыг

5

4. Засгийн газрын амжилт

МАН-ын нэр хүндийн хамгийн сөрөг тал болсон авлигатай хийж буй тэмцэл шинэчлэлийн Засгийн газар, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, АН-ын хамгийн том амжилт гэж олон түмэн үнэлсэн байна. Авилгажсан төсөв, объектуудын асуудлыг сөхсөнийг олон нийт дэмжсэн гэсэн үг юм.

6

5. МАН, сөрөг хүчний сул тал, АН, Шинэчлэлийн засгийн газрын давуу тал огтлолцож байна

Баян хоосны ялгаа, ажлын байр олноор бий болгох зэрэг хуримтлагдаж тулгамдсан асуудлын хувьд ч Засгийн газрын илүү үүрэг хүлээж ажиллах ёстой гэж ард түмэн үзэж байгаа нь МАН-ын султ, АН- давуу талыг огтлолцуулсан, гол ялгаа болж байна.

6

 6. Халамж биш хөрөнгө оруулалт

Бэлэн мөнгөө тараах биш урт хугацаанд үр ашгаа өгөх хөрөнгө оруулалтыг олон нийт илүү чухалчлан үзэх хандлага нэмэгдсэн нь АН, түүний голлон байгуулсан Засгийн газрын үйл ажиллагаа, зорилгын дэмжих нэг суурь болсон байна.

6

7. Эдийн засгийн ирээдүйг өөдрөгөөр төсөөлж байна

Эдийн засгийн байдалд өгсөн сайн муу үнэлгээ тэнцүүвтэр, сайн ч муу ч үгүй байна гэсэн үзүүлэлт тал хувь нь болсон ч Сайжирна, маш их сайжирна гэсэн хүлээлт хандлага давамгай байна. Өөрсдийн ойрын ирээдүйг нь дийлэнх олонхи нь өөдрөгөөр төсөөлж байна.

6

8. Ардчиллын үнэт зүйлс

Хуулийн өмнөх тэгш эрх, шударга ёсыг бэхжүүлэх, баян хоосны ялгааг багасгах зэрэг үнэт зүйлс мөн л хоёр том намын давуу ба сул талын огтлолцол дээр, ялгааг нь тодотгосон шинж чанарыг илтгэнэ. Шударга бус хэвээр байна гэсэн илэрхийлэл 70 шахам хувьтай байгаа нь улам их шинэчилж өөрчлөх хэрэгцээ шаардлага төдийгүй улиг болсон хуучныг дорвитой засварлах хүсэлт болж байна.

5

9. Жагсаалд оролцохгүй

Төр засаг хүлээж байгаа зүйлсийг шийдэхгүй бол жагсах биш сонгуульд саналаа өгөх эрх, иргэний байгууллагыг дэмжих эрхээ эдлэх хандлага давамгайлж байна. Жагсаал, улс төрийн акц үр нөлөөгөө өгөхгүй нь тодорхой байна.

:

Г.Ундрах

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Ene zasag yg vnendee umnuhuusuu dor bn sh de. 1jil bolloo. Hudlaa gonshigonood l. Zorigtoi yum hiihgui yum. Ardiin amidraliig medehgui. Tatvar nemeed l. Uursdiin hangamj mungunuusuu hasaach ee. Durak yumaa
2017-04-17
зочин:
төгрөгийн ханш навс уналаа ,бараа бүтээгдхүүний үнэ өслөө, худалдах авах чадваргүй боллоо түмний амьдрал доошиллоо
2014-04-17
мөнгө дөнгө:
мөнгөтэй хүн дуугаа захиалдаг
2014-04-16
ажиүлагч:
украйн цэргээ зүүн бүсийн хотууд руугаа орууллаа. тэдгээр хотуудад оросын талыг баримтлагчид засаг захиргааны байруудыг эзлээд, санал асуулга явуулахыг шаардаж байсан юм. ингээд энэ оронд иргэний дайн дэгдэхнээ. танай яагаад мэдээлэхгүй байна....
2014-04-16
kkkkkkk:
kkk buun zahialga unertej bna daaa kkkkkkk uruvdmuur yum kkkkkk
2014-04-16
зочин:
яг зөв судалгаа болсон байна.эдийн засгийн байдал муудсан нь ман-ын авилгачдын балаг одоо ч үргэлжилсээр байгаа хэрэг шүү дээ.гэхдээ алтанхуяг нийгэм эдийн засгийн бүх л салбарыг зөв гольдролд нь оруулж эхэлж байна.эхнээсээ үр дүн нь гараад эхэллээ.их үр дүн гарчих вий гэхээс зарим хүний * дуслаад байх шиг байна шүү
2014-04-16
zov buruu:
mah ustah jam tei,muhur suzegtenuud ,avilgachuud uchir , ah medlegjih jam tei medlegjinei geji mongol iin shine medlegtei humus iig urji ajluulah iig helen shuu
2014-04-16
бид олуулаа өөдрөг байна!:
сант марал-ын өмнөх судалгаанууд амьдрал дээр үнэн байсныг, болсныг өнгөрсөн сонгуулийн дүнгүүдтэй тулгаад харвал тодорхой болно. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . яг өнөөдрийн хувьд энд бичсэнийг уншихад маш эмх цэгцтэй, цэвэр зөв ойлгомжтой сайхан бичсэн байна. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . ер нь 2012 оны сонгуулиас хойш бүх юмс нүдний өмнө эрс өөрчлөгдөөд шинэчлэгдээд байхад ийм дүн гарах нь мангаруудаас бу*д нь ойлгогдоно. . . . . . . . . . . . . . . . . 90+23 жилд хуримтлагдсан хууч өвчнийг эмчлэхэд багагүй хугацаа орно, тэгээд ч эхний үед харшил, урвал хөдөлж эдийн засаг бага зэрэг уналтанд орно гэдгийг ч монголчууд ухааны цараа өргөн юм болохоор ойлгож байгаа. тиймдээ ч өөдрөгөөр ирээдүйг харж байна!
2014-04-16
иргэн:
амьдрал нь дордоод байхад ан-д хайр зарлаад байдаг нь ямар учиртай юм бол. манай ард түмэн мангар юм болов уу. эсвэл энэ нийтлээлч нь худалч юм болов уу.сонин болгон өөр өөр дүн тавих юм. арай сонои бүрт зориулж судалгаа хийдэггүй баймаар юм даа
2014-04-16
man zun bilegch:
manai man namin har piar l budniig songuulid ylagddhad hurgedeg. ene aldaagaa zasaachee baga deer n. har piaraas humuus zalhadag.. buruug bid uursduusuu hai.uur namaas bish. manai namig udirdaj bui humuus ylalt avch irehgui
2014-04-16
ongol:
olon jil manai man nam tur barisan. getel odoo muulaad baidag an namaas l dor baisnig suuld uhaarlaa.man bayrtai
2014-04-16
unen ug:
man garuud olon jil bidniig huurch uursduu l bayjsan.an mongolchuudinhaa tuluu ihiig hiij bn daa
2014-04-16
zochin:
намын рейтинг өсөж байна гэх юм. эсрэгээрээ наана чинь ард түмний чинь амьдрал уруудаад байна. хардаггүй юм уу. аргагүй дээ. албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагддаг юм чинь.
2014-04-16
mongol:
zuv l sudalgaa bna
2014-04-16
zochin:
зардлаа хэмнэх гэдэг юм уу, залхуурдаг юм уу, төрийн байгууллагаар голдуу яваад тэндхийн албан хаагчдаас асуулгаа асуугаад, гудамжаар явж байгаа хүмүүсийн ардчилсан намыг арай гайгүй хэлснийх нь үнэлгээг асуулагтаа оруулаад муу хэлснийг нь оруулахгүй байхаар судалгааны чиньдүн шал худлаа гарч байна. бас оюутнуудаас авдаг байх. төрийн албан хаагч, оюутнууд чинь ард түмний нэг хэсэг болохоос бүх ард түмнийг төлөөлж чадахгүй биз дээ. судалгаандаа болж өгвөл захын хорооллын хүмүүсийг хамруулаад үз дээ. тэгвэл үнэн байдал тодорно. засгийн газар юм хийж байгаа нь үнэн л байх. үр дүн нь хаана байна аа. ард түмний чинь амьдрал өдөр ирэх тутам ядуугийн туйлд хүрлээ. аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа явуулахад маш хүнд болж байна. архины үйлдвэр, архи худалдаалагчид л арай гайгүй байх шиг байна даа. "гологдсон хүүхэн" зохиолд гардаг шиг ардчилсан намынхны баяжиж байгаа, ард түмний ядуурч байгаа хоёр тэнцүү болжээ.
2014-04-16
zochin:
үнээн үнэн олон жилийн хур үр дагаврыг арилгах гэж мачийж байна даа ардчилсан намынхан.та нар чаднаа чадна.
2014-04-16
hehehe:
3 udur show d laa.hen ch itgehgui umiig tsatsah shg bolj bn. untrahaasaa umnu *j ugch bndaa huu
2014-04-16
zochin:
ee medexgui. zaxialgatai sudalgaa baixaa. amidral deer uur baigaa shtee. esregeer
2014-04-16
zochin:
за шаана биз бидний амьдрал ямар байгааг мэдэж байна уу малнуудаа хамгийн муу засгийн газар хэлэх муу уг ч алга
2014-04-16