Яруу найрагч, үргэлжилсэн үг, жүжиг кииноны зохиолч, орчуулагч, Монгол улсын төрийн шагналт зохиолч Ч.Чимид 1945 онд “Би монгол хүн” шүлгээ бичиж байхдаа дөнгөж 18 настай байсан гэдэг. Ч.Чимид гуай Зөвлөлтийн зохиолч Н.Федоренкотой цуг хөдөөгүүр явж байжээ. Нэг өдөр гадуур явж байгаад Федоренко “Танайд ардын зохиолч байдаг юмуу” гэж асуусан гэнэ. Тэгэхээр нь тулгамдахдаа “Байлгүй яахав, жишээ нь би байна” гэжээ. Тэдний ойролцоо хэдэн хүүхэд тоглож байж.
Тэр хоёр тэдэн дээр очиход Ч.Чимид гуай “Хүүхдүүдээ та нар “Би монгол хүн” гэдэг шүлэг мэдэх үү” гэж асууж.Тэгсэн чинь нөгөөх гурван хүүхэд жагсан зогсож байгаад асуусан шүлгийг нь
ы
“Аргалын утаа боргилсон
Малчны гэрт төрсөн би
Атар хээр нутгаа
Өлгий минь гэж боддог
Цэнхэр манан суунагласан
Алсын бараа ширтээд
Цэлгэр сайхан нутгаа
Сэтгэл бахдан харахад
Үлээж байгаа салхи нь
Үнсээд байгаа ч юм шиг
Өршөөлт ээжийн минь гар
Илээд байгаа ч юм шиг
Энэрэнгүй сайхан санагдахад
Элэг зүрх минь догдолж
Хосгүй баярын нулимс
Хоёр нүдий минь бүрхдэг…” гээд л хоолой нийлүүлэн уншиж. Хоёр зохиолчийн сэтгэл зэрэг хөдөлж, яагаад ч юм Федоренкогийнх илүү хөдөлсөн гэдэг юм билээ. Тэрбээр, Чимид чи үнэн хэлжээ. “Би монгол хүн” шиг ийм шүлэг бичсэн хүн ардын зохиолч байхыг зөвшөөрнө. Хүүхдүүд чиний шүлгийг уншихыг сонсоод ямар шүлэг зохиосныг чинь ойлгож, чамайг биширлээ гээд Чимид гуайн гарыг талархалтайгаар атгасан гэдэг.
a
Хүний орчлонд хүмүүний биеийг олж төрнө гэдэг бол маш том аз завшаан. Тэр тусмаа Азийн цээжинд түүхт Монголын газар нутаг дээр сайхан аав ээжийн үр нь болж мэндэлнэ гэдэг бол том хувь заяа, бахархал билээ.
a
Булганы арьс нөмөрсөн анчин баатар эрс
Арчаад өнгөрсөн найман зууны түүхтэй
Суут Монголын баатар эрс
Нарийн ширэн гөлмөн дээр ган дөрөөг дөрөөлж
Намхан чийрэг мориныхоо хур дэл дээр бөхийж
Утаан дунд ч морьтойгоо явж, усан дунд ч хувцастайгаа сууж
Ууж идсэн ч сэтгэлтэйгээ байж,унтах нойрондоо хуягтайгаа хэвтэж
Өөрийн эрхийг бид тэгж,өдтэй сумаараа харваж олсон юм
Өөрийн гүрнийг бид тэгж бид, өдөр шөнөгүй хамгаалж төвхнүүлсэн юм гэж Төрийн шагналт Р .Чойном шүлэглэсэн байдаг.
s
Монголчууд бид чинь тугаа өргөх хөх тэнгэртэй, тулаад босох өргөн уудам нутагтай, аливаа үйлийг бүтээх сэтгэх оюуны өндөр чадамжтай ард түмэн. Бид монгол хүнийхээ агуу ухаанд итгэе. Харийнхныг бус Эзэн Чингисийн үр садаа дээдэлье.
a
Монголчууд бид эх орныхоо энэ л нутгийнхаа бахархал нь байх ёстой. Хурдан морьдын тоосонд дарагдаж, уртын дууны шуранхайд татагдаж, ээжийн бүүвэйтэй хорвоод уярч, эцгийн голомтноос өрх тусгаарладаг монгол цус буцалсан эгэл ардын үрс юм. Тиймээс би монгол хүн гэж ам бардам хэлмээр байна. Төв Азийн цээжинд орших Хөх Монголын хувь заяа мөнхөд мандан бадарч, үрс хойчийн ирээдүй гэрэлтэй байх болтугай.
a
Энэ бүх хүсэл биелэхэд эрх баригчид минь эх орноо гэсэн үнэнч сэтгэлтэй байж, эгэл түмэн минь хийж байгаа ажлаа чин зүрхнээсээ хийдэг байгаасай. Өнөөдөр ганцаараа амьдрах юм шиг, ганцхан өөрийн тань үр хүүхэд ах дүү хамаатан садан чухал юм шиг мөнгө төгрөгийг тахин шүтэж хурааж цуглуулдаг хүмүүс цөөнгүй болжээ. Гэвч өтлөх, өвдөхийн цагт мөнгө таныг аврахгүй гэдгийг санаж эргэн амьдрал ээлжтэй байдаг юм гэдгийг ухаарч тунгааж яваасай.
a
П.Наран