Инфляци өсөхөд импортын барааны үнийн өсөлт нөлөөлжээ

img

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын талаар сар бүр мэдээлдэг Үндэсний Статистикийн хороо /ҮСХ/ өнөөдөр 2014 оны 2 дугаар сарын үзүүлэлтийг олон нийтэд танилцууллаа.

Эдийн засгийн үзүүлэлтийн тухайд хэрэглээний үнийн улсын индекс буюу инфляци энэ оны 2 дугаар сарын эцэст өмнөх сарынхаас 0.9 хувиар өсчээ. Энэ нь өмнөх оны эхний 2 дугаар сартай харьцуулахад 12.2 хувиар өссөн үзүүлэлт аж. Ийнхүү инфляци өсөх болсон гол шалтгаан нь хүнсний барааны үнэ 1.8 хувь, хувцас, гуталны үнэ 0.8 хувиар өссөн нь нөлөөлжээ. Тодруулж хэлбэл, одоогоос жилийн өмнө инфляцийн өсөлтөд мах, хүнсний ногооны үнийн өсөлт нөлөөлж байсан бол энэ жил импортын барааны үнийн өсөлт нөлөөлж байна. Энэ нь ам.долларын ханшийн өсөлттэй холбоотой байж болохыг ҮСХ-ны Макро эдийн засгийн статистикийн газрын орлогч дарга Э.Эрдэнэсан хэллээ.

Харин ам.долларын өсөлтийн тухайд энэ оны эхний 2 дугаар сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 25.7 хувиар өссөн бол өмнөх сараасаа 2.2 хувиар төгрөгийн ханш суларчээ.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ