Тээврийн хэрэгслийн тоо 7 дахин өсчээ

img

Манай улсад  2000 оноос хойш автотээврийн хэрэгслийн тоо жилд дунджаар 5-7 хувиар өсч, 1990 онд 43.6 мянган автотээврийн хэрэгсэл тоологдсон бол 2010 онд 296.8 мянга болж 7 дахин өсчээ. Цаашид ч энэ тоо улам өсөн нэмэгдэх хандлагатай байгаа аж. Автотээврийн хэрэгслийн тоо нэмэгдэхийн  хэрээр автотээврийн хэрэгслийн жолоочийн тоо өсч байна. 2010 оны байдлаар 772.5 мянган иргэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх авсан байна. Дэлхийн ихэнх оронд жолоочийн даатгалын хэлбэрээр дамжуулан төрийн зүгээс замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийнхээ хөндөгдсөн эрх ашгийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг бий болгодог байна. Монгол Улсад 2010 онд жолоочийн хариуцлагын даатгалд нийт жолооч нарын 10 орчим хувь, автотээврийн хэрэгслийн даатгалд нийт автотээврийн хэрэгслийн 20 хувь орчим нь хамрагдсан үзүүлэлттэй байгаа. Монгол Улсын Их Хурлын 2009 оны 38 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн 98-д Автотээврийн хэрэгслийн жолоочийг хариуцлагын даатгалд хамруулах замаар автотээврийн ослыг багасгах, хохирсон иргэнд нөхөн төлбөр олгоход чиглэсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр Автотээврийн хэрэгслийн жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн төсөл боловсруулна гэж заасан.  Тиймээс нэр бүхий гишүүд ийм хуулийн төсөл боловсруулсан. “Манайхаас бусад орон хариуцлагын даатгалтай болсон. Тээврийн хэрэгслээ дагасан, эсхүл жолоочоо дагасан хоёр даатгалын төрөлтэй байдаг. Машины тоо жолоочоос олон тохиолдолд тээврийн хэрэгслээ дагасан төрлийг дагадаг. Жолоочийн үнэмлэхтэй хүн болгон даатгалд хамрагдана. Нэг айлд нэг машиныг ээлжлэн унахад аль нь ч осол аваар гаргах боломжтой. Ийм учраас жолооны үнэмлэхтэй хүн бүр даатгалд хамрагдана. Жолоочийн даатгалын тухай хууль нь жолооч, зорчигчийн аль алины эрхийг хамгаалж байгаа. Харин жолооч даатгал төлсөн төлбөрийн хуудсаа заавал биедээ авч явах ёстой” хэмээн тэд үзэж байгаа.  Мөн гишүүдээс  аваар осол гарахад зөвхөн жолоочид бурууг тохохоос гадна явган зорчигчдын буруутай үйлдлүүдэд ямар хариуцлага тооцох талаар анхаарах, хуулийн нэр томьёог жолоочийн хариуцлагын даатгалын хууль гэвэл илүү ойлгомжтой болно гэсэн саналыг гаргаж байсан. Улмаар гишүүдийн 71,8 хувийн саналаар хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлж байсан. Харин шилжүүлсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрч байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zamiin hodolgoond saad bolon yavj yadaj baigaa Exsel-iin hajuugaar ongorohdoo, hooe "Laazaa" zamd bitgii saad bolood baigaach gehed exseliin jolooch hariud ni yu genee "Lizingee" gej hariulav.
2011-12-07
eletsgiin ni amidral saijirdag yum bee????????gadaadiin tumriin hog unaj hog ni dund amidarch, hog idej bna, 90 ond yamar ch bodlogogui olon alham hiisnii gor odoo bur iluu hurts ilreh bno. mongol...
2011-12-07
enetsgiin ni amidral saijirdag yum bee????????gadaadiin tumriin hog unaj hog ni dund amidarch, hod idej bna, 90 ond yamar ch bodlogogui olon alham hiisnii gor odoo bur iluu hurts ilreh bno. mongol...
2011-12-07
sain baina MONGOL bayan baina .... odoo bayarhdag uzlees salgii MONGOLD hereglegdej baigaa 15-s deesh nasjilttai avto mashinii jiliin tatvariig shuud 150.000-300.000 bolgoh heregtei tegj baij ene ULAANBAATAR -iin utaa bagasaj hotiin ungu uzemj saichirch mashinii PARK shinechlelt nemegdene...joloochiin hariutslaga ch nemegdene
2011-12-07