“School police”-ийг хянах төв байгуулагджээ
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зохицуулах зөвлөл Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн боловсролын газартай хамтран Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “School police” төслийг өнгөрөгч сараас хэрэгжүүлж эхэлсэн.
6
Тэгвэл уг төслийн хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор “School police” төвийг ажиллуулахаар болжээ. Ингэснээр энэхүү төслийг чанартай хэрэгжүүлэхгүй байгаа улсын ЕБС-ийн сургуулиудад арга хэмжээ авах юм байна. Мөн одоогийн байдлаар тухайн төсөлд хамрагдаагүй байгаа хувийн хэвшлийн ЕБС-ийн сургуулиудад “School police”-ийг хэрэгжүүлэх талаас нь анхаарч ажиллана гэж Монголын сурагчдын холбооны тэргүүн О.Сэлэнгэ ярьсан.
6
Одоогийн байдлаар нэг өдрийн дотор нийслэлийн хэмжээнд байдаг нийт улсын ЕБС-иуд дээр өдөрт 450 гаруй хүн эргүүлд гарч, давхардсан тоогоор 1000 гаруй эцэг эх хүүхдийнхээ аюулгүй байдлын төлөө ажиллаж байгаа юм байна. Тэд 07.30-14.30, 14.30-19.30 цагийн хуваарийн дагуу “School police” гэсэн хувцсыг өмсөн эргүүлд гарч, тухайн сургуулийн ойр орчмыг хянаж, сурагчдын аюулгүй байдалд анхаарал тавин үүргээ гүйцэтгэдэг. Ингэснээр эцэг эхчүүд хүүхдүүдээ ямар эрсдэл, аюултай орчин, нөхцөлд байна гэдгийг нь мэдэж, үүнийг хэрхэн таслан зогсоох, шийдвэрлэх арга замыг хайдаг болжээ.
6
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ