Гэр хороолол “Шинэ хороолол”-д шилжиж байна
Засгийн газар, Нийслэлийн шинэ удирдлага гэр хорооллыг хөгжүүлэх 2018 он хүртлэх шинэ стратеги төлөвлөгөөний дагуу инженерийн болон нийгмийн дэд бүтцийг цогцоор нь хөгжүүлэх зургаан дэд төслийг зарласан. Эдгээр төслүүд их бага хэмжээгээр үр дүнгээ өгч байгаа ч дээрх төслүүдэд ойрын жилүүдэд хамрагдах боломжгүй, байршлын хувьд иргэдийн сонирхлыг татахааргүй, төвөөс алслагдсан, инженерийн шугам очих нөхцөлгүй мянга мянган айл өрхүүд байсаар байгаа. Эдгээр айл өрхүүдэд тав тухтай, амьдрах нөхцлөө сайжруулах гарц болгон төр захиргаа, хувийн хэвшлийнхэн олж хамтран төсөл хэрэгжүүлж эхэлжээ.
df
Зургаан дэд төсөлтэйгөө уялдан хэрэгжих уг төсөл нь “Шинэ Хороолол” нэртэй гэнэ. Энэхүү төсөл нь СХД-ийн 30 дугаар хороонд хэрэгжиж байгаа ба 168 айл өрх, нэг нэгж үүсгэн хамрагдан замаа тавиулж, шугам хоолойгоо хэдийнээ татуулж халуун хүйтэн ус, дулаанаа гэртээ татуулахад бэлэн болжээ. Энэхүү “Шинэ хороолол” нь нэгдсэн халаалт, бохир, цэвэр усан хангамжийн системтэй, хороолол доторх зам, талбай,гэрэлтүүлэг, нийтийн эзэмшлийн талбай, хотхоны хэмжээнд орчин үеийн жишиг төлөвлөлттэй аж. Өөрөөр хэлбэл энэхүү төсөл нь гэр хорооллын айл өрхүүдийн одоогийн амьдарч байгаа тэрхүү газар дээр нь дэд бүтцийг аваачиж байгаараа давуу талтай гэнэ.
ds
Энэхүү төсөл БХБЯамны санаачлага, НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаа ба гүйцэтгэлийн ажлыг хорооллын орчмын тохижилтын хамтаар Атмор компанийнхан хийж гүйцэтгэж байгаа аж. Уг төсөл нь халаалт, бохир, цэвэр усны хангамжийг хотхоны хэмжээнд бие даасан байдлаар шийдэж, орчны тохижилт зам талбайг орчин үеийн шийдэл, технологиор бүтээн байгуулж байна. Энэхүү жишиг хороолол нь цаашид хот төлөвлөлтийн хялбараар шийдэж агаарын болон хөрсний бохирдлыг бууруулж гэр хорооллынхны аж амьдралыг орчин үеийн орон сууцны иргэдийн түвшинд аваачих олон давуу талтай юм байна.
d
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ