Н.Батбаяр: Валютын ханш өсгөх сонирхолтой хүмүүс нилээдгүй байгаа
УИХ-ын чуулган 14.40 цагт эхэлж, чуулганы хуралдааны эхний хэлэлцүүлэг "Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хаалттай хуралдаж дууссан. Улмаар чуулганы хуралдаан нээлттэй горимд шилжиж “Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын 2014 оны төсвийн тухай төслийг дагалдан өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх асуудал үргэлжлэх байсныг унагасан.
өый
Ингээд өнөөдрийн чуулганаар хэлэлэх гурав дахь асуудал болох Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Й
Хэлэлцүүлгийн үеэр гишүүд Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгээс ирэх оны төсөвт валютын ханшны 1380 төгрөг байх төсөөллийг хэн гаргасан. Хэрэв энэ төсөөлөл хэрэгжихгүй бол хариуцлагыг хэн хүлээх вэ гэж асуусан.
БЙЫ
Тухайлбал, Д.Лүндээжанцан гишүүн “Валютын ханшийг 1380 төгрөгөөр тооцож, аль болох бага байх нь сайн л даа. Гэхдээ энэ судалгааг хэн гаргадаг юм. Эдийн засгийн хөгжлийн сайд, Сангийн сайд хамтдаа гаргадаг юм уу. Ашгүй анх удаа хамтдаа чуулганы танхимд харж байгаадаа баяртай байна. Ямар үндэслэлээр гарсан тоо вэ. 1380 төгрөг бүтэхгүй бол хэн хариуцлага хүлээх вэ" гэж асуусан.
б
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр уг асуултад “Монгол Улсын эдийн засаг ямар байх вэ гэдгийг энд суугаа 76 гишүүн хариуцаж, бодлого боловсруулах ёстой. Энд байгаа 76 хүн валютын ханшаа өсгөх сонирхолтой байгаа юм уу бууруулах сонирхолтой байгаа юм уу. Ямар ч байсан өсгөх сонирхолтой хүмүүс нэлээдгүй байгаа гэдгийг хэлмээр байна. Өнөөдөр 2014 онд Монгол Улсын валютын ханш 1380 байх боломжтой гэж тооцоолсон. Тэрийг хэрэгжүүлэхийн тулд экспортоо нэмэгдүүлэх шаардлагатай. Эдийн засгийн эргэлт гаргах ёстой. Аливаа эдийн засгийн үзүүлэлт иж бүрнээр шийдэгдэх ёстой. Харамсалтай нь та бүхэн Төсвийн тогтвортой байдлын хуулийн 60 хувь гэдэг заалтыг дэмжсэнгүй. Монгол улсын сайн сайхны төлөө юм бол валютын ханш өндөр байх ёсгүй. Засгийн газрын бодлогоо дэмжиж өгөхийг хүсч байна. Засгийн газраас иж бүрэн асуудал оруулж ирсэн. Гэтэл нэг хэсгийг нь авч үзээд нөгөөхийг нь орхиж болохгүй. Хамтдаа эдийн засгаа иж бүрнээр нь шийдье" гэж хариулт өгсөн.
Б
УИХ-ын дэд дарга З.Энхболд гишүүд саналаа хэлэх боломжгүй анхны хэлэлцүүлэг тул Төсвийн Байнгын хороонд эцсийн хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр санал хурааж, чуулганд оролцогч 60 гишүүний 50 нь зөвшөөрснөөр Төсвийн байнгын хороо руу шилжлээ.
ЙӨ
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ