“Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төсөл”-ийг дэмжжээ
Эрчим хүчний Сайдын зөвлөл хуралдаж “Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төсөл”-ийн тухай, Эрчим хүчний судалгааны институт байгуулах, Говь-Алтай аймгийн Алтай сумын цахилгаан хангамжийн асуудлыг сэргээх зэрэг асуудлыг хэлэлцжээ. Хуралдаанд Эрчим хүчний сайд М.Сономпил, дэд сайд Д.Доржпүрэв, Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр нар болон ЭХЯ-ны газар, хэлтсийн дарга нар, асуудал хариуцсан холбогдох мэргэжилтнүүд оролцсон байна.
Хурлын үеэр “Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төсөл”-ийг тус зөвлөлийн гишүүд дэмжиж, хуулийн үзэл баримтлалын хүрээнд эрх үүргийн харьцааг зохистой хэмжээнд тавих, хуулиа дагаж гарах дүрэм журмын тоог цөөлөх, гол гол яамдаас саналыг нь авч тусгах гэх мэт үүргийг ажлын хэсэгт өгчээ. Мөн хуулийн төслийг эцэслэн найруулаад Засгийн газарт өргөн барих нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан байна.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ