Т.Энхболдсодон суллагджээ
“Чоно” группын ерөнхийлөгч Т.Энхболдсодонг өнгөрсөн долоо хоногт мөнгө угаахыг завдсан гэх үндэслэлээр Төв аймгийн урьдчилан хориход саатуулаад байсан юм. Тэгвэл түүнийг энэ сарын 22-нд суллажээ. Гэхдээ ямар үндэслэлээр сулласан нь тодорхойгүй байна. Тэрбээр суллагдсан даруйдаа Солонгосыг зорьсон гэдгийг эх сурвалж хэллээ.
Дашрамд дуулгахад, Т.Энхболдсодон нь МАХН-ын дарга Н.Энхбаяртай ойр дотно нэгэн бөгөөд түүнийг тэрбумаар тоологдох мөнгөөр Н.Энхбаярыг ивээн тэтгэсэн, их хэмжээний мөнгө угаахыг завдсан гэх үндэслэлээр саатуулсан юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ